Шууд Chart

Монгол Улсын хөдөлмөрийн баатар С.Батцэцэг өнөөдөр барилдана

2018-01-12 10:17:00

Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ яг одоо Орхон аймгийн "Хангарьд палас"-т эхлэх гэж байна. Энэ удаагийн тэмцээнд 25 байгууллагын 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөнө.

Тодруулбал эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, эмэгтэйчүүдийн 55, 59, 65 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд "Лондон-2012" олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг 65 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр 61-д, улсын зургаан удаагийн аварга ОУХМ Д.Гомбодорж 79 кг-д жин өгсч барилдахаар болжээ.

Сонирхуулахад энэ жил Монгол хүн олммпийн наадмаас медаль хүртсэний 50, Зууны манлай Эрдэнэт үйлдвэр үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан уг тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын хөдөлмөрийн баатар С.Батцэцэг өнөөдөр барилдана  
Үзсэн: 965 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [202.21.106.xxx] 2018-01-12 12:12
танай нөгөө яриад байсан спорт суваг юу болсон бэ?

Бидэнтэй нэгдээрэй