Шууд Chart

Жастин Трюдо: “Исламын улс” террорист бүлэгтэй холбоотой Канадын 60-аад хүн эх орондоо эргэн иржээ

2018-01-12 11:20:48

“Исламын улс” террорист бүлэгтэй холбоотой Канадын иргэн 60-аад хүн Ойрхи Дорнодоос эх орондоо эргэн ирсэн бөгөөд тэднийг тусгай алба хараа хяналтандаа авсан тухай Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдлээ.

Тэрбээр “2015 оноос хойш “Исламын улс” бүлэгт нэгдэж, одоогоор эх орондоо эргэн ирсэн Канадын иргэн 60-аад хүн байна. Манай тагнуулын байгууллага тэднийг байнга анхааралтай ажиглаж байгаа” гэлээ.

Засгийн газрын тэргүүн “Бид Канадын ард иргэдийн аюулгүй байдлын төлөө хариуцлага хүлээдэг. Энэ асуудалд хэзээ ч буулт хийхгүй. Канадчууд та бүхэн бүрэн аюулгүй байна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй” гэж дурдлаа.

Тэрбээр цааш нь хэлсэн үгэндээ “Хүмүүс гэр орондоо эргэн ирснээр маш их сэтгэл хөдөлдөг. Террорист үйл ажиллагаанд татагдан оролцсон хэрнээ дараа нь үзэн ядах үзэл суртлыг үгүйсгэсэн хүн дараа, дараа үеийн залуусыг хэт даврах үзэлд автахаас урьдчилан сэргийлэх үйл хэрэгт асар хүчтэй зэвсэг болж өгдөг. Бид үүнийг зөвөөр ашиглах юм бол үр дүнд хүрнэ” гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

Үүний өмнө мэдээлж байснаар 2014 оноос хойш 180 гаруй канад хүн Сири болон Иракт “Исламын улс” ба бусад террорист бүлгүүдэд нэгджээ. Канадын нийгмийг аюулаас хамгаалах яам болон Иргэний хамгаалалтын яамны 2016 оны наймдугаар сард мэдээлснээр Канадын 60-аад иргэн Ойрхи Дорнодоос гэртээ эргэн ирсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жастин Трюдо: “Исламын улс” террорист бүлэгтэй холбоотой Канадын 60-аад хүн эх орондоо эргэн иржээ   
Үзсэн: 766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй