Шууд Chart

Мьянмарын цэргийнхэн рохинжа үндэстнийг хоморголон устгахад оролцсон гэдгээ хүлээлээ

2018-01-12 11:43:06

Мьянмарын арми рохинжа үндэстэн 10-аад хүнийг хороосон гэдгээ анх удаа хүлээж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард Ракхайн мужид мусульман шашинтай рохинжа үндэстнийг хоморголон устгаад булсан оршуулга илрүүлсэн юм. “Ассошиэйтэд пресс” агентлаг энэ тухай уламжиллаа.

Агентлагийн авсан мэдээгээр Мьянмарын цэргийнхэн өнгөрсөн оны наймдугаар сард Ракхайн мужид цэргийн ажиллагаа эхэлснээс хойш анх удаа рохинжа үндэстнүүдийг хорооход оролцсон гэдгээ хүлээж байгаа нь энэ юм байна. НҮБ болон бусад олон орон Мьянмарын армийг аймшигт хүчирхийлэлд буруутай гэдэг ч цэргийнхэн энэ бүгдийг няцаадаг.

“Уугуул оршин суугчид болон цэргийнхэн Бенгалын террористуудыг устгахад оролцсон гэдэг нь үнэн. Арми аллага хийж, хүч хэрэглэх дүрмийг зөрчигчдийн төлөө хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэж Мьянмарын цэргийнхэн мэдэгдэж байна. Цэргийнхний хэлж байгаагаар тосгонд оршин суугч буддын шашинтнууд террористуудын гэнэтийн халдлагад балмагдаж, айж эмээсэн” гэнэ. Мьянмарын цэргийнхэн өнгөрсөн оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ракхайн мужид оршин суудаг индусуудын тосгоноос хүмүүсийг хоморголон устгаж булсан булш илрүүлсэн.

Тухайн үед цэргийнхэн амь үрэгдсэн хүмүүс бүс нутагт дэгдсэн хүчирхийллийн золиос, рохинжа үндэстэн байлдагчдын халдлагын золиос болсон гэж нотолж байсан. Рохинжа үндэстнүүд эвтэй найртайгаар оршин сууж байсан Ракхайн мужид өнгөрсөн оны наймдугаар сарын 25-ны өдөр “рохинжануудыг аврах Араканы арми” гэгч хөдөлгөөний байлдагчид цагдаагийн 30-аад пост руу халдсанаар байдал эрс хурцадсан билээ. Үүний дараа Мьянмарын аюулаас хамгаалах хүчин бүс нутагт цэргийн ажиллагаа эхэлж, албан ёсны мэдээгээр 414 хүн амь үрэгдсэн. Гэвч "Хил хязгааргүй эмч нар" байгууллагын албан бус мэдээгээр мөргөлдөөний эхний сард л гэхэд 6.7 мянган хүн хүчирхийллийн золиос болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мьянмарын цэргийнхэн рохинжа үндэстнийг хоморголон устгахад оролцсон гэдгээ хүлээлээ   
Үзсэн: 1087 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй