Шууд Chart

Ж.Бат-Эрдэнэ сайд ОУСК-ийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2018-01-12 12:56:03

Дэлхийн банкны группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Туеэн Нгуеэн тэргүүтэй төлөөлөгчдийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд “Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын хурдны авто зам”-ын ашиглалт, засвар арчлалтын үйл ажиллагааг ТХХТ–ийн хэлбэрээр концессын гэрээгээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэх талаар болон Монгол Улсын Засгийн газраас зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх бусад төсөл хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийн оролцоог хангах, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.


Ж.Бат-Эрдэнэ сайд ОУСК-ийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа   
Үзсэн: 450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [139.5.216.xxx] 2018-01-12 22:09
neg bus neg zamiin trasiig oorchilj boldoggui yumuu baigaa n erenet ovootuu

Бидэнтэй нэгдээрэй