Шууд Chart

Төрийн албан хаагчид цагаан сарын баяраар бэлэг авахгүй

2018-01-12 13:04:55

Вьетнам улсад жил бүрийн цагаан сараар авлигын хэрэг ихэсдэг байна. Тэд тус баяраар нэг нэгэндээ дугтуйтай мөнгө бэлэглэдэг бөгөөд энэ үед авлига, хээл хахуулийн мөнгийг нэг нэгэндээ өгөх асуудал ихээр гардаг ажээ. Энэ онд тус улс 2 дугаар сарын 16-ны өдөр цагаан сарын баяраа тэмдэглэх бөгөөд 7 хоног бүх нийтээрээ амрахыг Засгийн газраас баталсан байна.

Ерөнхий сайд Нгуэн Шуан Фук энэ баярын үеэр хөдөө орон нутгаас төрийн албан хаагч нар Ханой хот руу бэлэг барин ирэхгүй байхыг хүсчээ. Албан хаагчид өөрийн дээд шатны удирдлагадаа тус баярын үеэр бэлэг өгдөг уламжлал нь олон жилийн туршид шүүмжлэгдсээр ирсэн бөгөөд 2007 онд Засгийн газар улсын төсөвт бэлгийн зориулалтаар тусгах зардлын хэмжээг хязгаарлах шийдвэр гаргаж байжээ. 

Засгийн газрын Хянан шалгалтын газрын харьяа Авлигын эсрэг нэгж энэ жил иргэд шууд холбогдож, цагаан сарын бэлэгтэй холбоотой мэдээлэл өгөх боломжтой 3 тусгай дугаар ажиллуулах аж. Өнгөрсөн жилийн баяраар бэлэг солилцохтой холбоотой 56 дуудлага хүлээн авчээ.


Төрийн албан хаагчид цагаан сарын баяраар бэлэг авахгүй  
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй