Шууд Chart

Вашингтон хотыг нэг гудамжийг Борис Немцовын нэрээр нэрлэнэ

2018-01-12 14:11:56

АНУ-ын нийслэл Вашингтон хот ОХУ-ын элчин сайдын яамны гудамжийг Оросын сөрөг хүчний улс төрчийн нэрээр нэрлэхээр болжээ. Вашингтон хотын зөвлөл өнгөрсөн лхагва гарагт санал хурааж, 2015 онд Кремлийн ойролцоо буудуулж амиа алдсан сөрөг хүчний улс төрч Борис Немцовын нэрээр Оросын элчин сайдын яамны гудамжийг нэрлэхээр шийдвэрлэсэн байна.

Тус зөвлөл ардчиллын төлөө тэмцэгчийн гэгээн дурсгалыг хүндэтгэх үүднээс ОХУ-ын элчингийн өмнөх Висконсин өргөн чөлөөний нэг хэсгийг Борис Немцовын нэрэмжит гудамж болгохоор шийдвэр гаргасан гэдэг тайлбар хийжээ. Гудамжийг ирэх 2 дугаар сарын 27-нд буюу Борис Немцомын амиа алдсан өдөр албан ёсоор нэрлэх юм байна.

Харин ОХУ-ын улс төрчид энэ шийдвэрийг ёс зүйгүй, Оросыг харлуулах гэсэн оролдлого гэж шүүмжилснийг "Москва Таймс-ын мэдээлэлд онцолжээ. Оросын коммунист намын нэр бүхий улс төрч, "АНУ-ын эрх баригчид Оросын дотоодын асуудалд хөндлөнгөөс оролцдог тоглоомдоо хэт автаж байна" гэж шүүмжилжээ.

ОХУ-ын сөрөг хүчний улс төрч байсан Борис Немцов нь 2015 оны 2 дугаар сард Москва хотод буудуулж амиа алдсан юм. Түүний охин өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр Элчин сайдын яамны гудамжны нэрийг өөрчлөхөд зөвлөгөө өгөх зорилгоор Вашингтонд очсон юм байна. Тэрээр эцгийнхээ талаарх дурсамж, хүмүүсийн бодлыг арилгахгүйн тулд түүний нэрээр гудамж нэрлэх нь зөв алхам гэж үзэж байгаагаа хэвлэлд ярьжээ.

 





Нийтэлсэн: Moнголын мэдээ

Вашингтон хотыг нэг гудамжийг Борис Немцовын нэрээр нэрлэнэ  
Үзсэн: 194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй