Шууд Chart

АНУ-ын дэд ерөнхийлөгч Иерусалим хотод айлчилна

2018-01-12 14:15:53

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс энэ сарын 19-23-нд Ойрхи Дорнод, тэр дундаа Израйль улсад айлчлах гэж байна. Энэ тухай "Цагаан ордон"-оос мэдэгдлээ. Тэрбээр 2017 оны сүүлээр айлчлах төлөвлөгөөтэй байсан ч айлчлалаа хойшуулсан юм. Учир нь АНУ-ын сенат, татварын шинэчлэлийн хуулийг батлах эсэх асуудлаар санал хураалт явуулахтай цаг хугацааны хувьд давхардсан байжээ.

Ийнхүү тэрбээр Ойрхи Дорнодын Израйль болон Египет улсад тав хоногийн хугацаатай айлчлал хийхээр боллоо. Израйльд хийх хоёр өдрийн айлчлалынхаа хүрээнд Майк Пенс тус улсын ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзах юм. Мөн Израйлийн парламентад үг хэлж, Йерусалим хот дахь еврейчүүдийн “Ариун газар” гэж үздэг газруудын нэг болох Баруун ханыг үзэж сонирхох юм байна.

Дэд ерөнхийлөгч Майк Пенсийн Израйльд айлчлах гол зорилго нь өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр АНУ-ын төрийн тэргүүн Иерусалим хотыг Израйлийн нийслэл мөн хэмээн зөвшөөрсөнтэй холбоотой. Түүнчлэн АНУ, Тел-Авив хот дахь ЭСЯ-аа Иерусалим руу нүүлгэн шилжүүлэхгэсэн хоёр  чухал асуудлыг Израйль, Египетийн талтай хэлэлцэж шийдвэрлэх юм байна.

Ажиглагчдын үзэж байгаагаар дэд ерөнхийлөгчийн энэ удаа хийх гэж байгаа айлчлал нь тус бүс нутагт дахин мөргөлдөөн дэгдээж, эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын дэд ерөнхийлөгч Иерусалим хотод айлчилна   
Үзсэн: 354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй