Шууд Chart

Турк Ирантай залгаа хилд ирэх хавар гэхэд хана босгож дуусна

2018-01-12 14:39:39

Турк улс Ирантай залгаа 144км хилийн бүсэд хана босгож байна. Одоогоор нийт 144 км урт хилийн бараг 80км-рт нь хана босгожээ. Туркууд хууль бус цагаачид, хууль бусаар хил давуулах ажиллагаа, босогчид нэвтрэх зэргээс урьдчилан сэргийлэх зорилготой бетонон ханыг ирэх оны хавар гэхэд барьж дуусгахаар төлөвлөж байгаа юм байна.

Үүнээс гадна Туркууд өмнөд бүсийнхээ Сиритэй залгаа хилд Курдын зэвсэгт дайчид болон Исламын Суннитын ариун дайн өдөөгчдөөс сэргийлж хана босгож байна. Өнгөрсөн онд Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган Турк улс Иран, Ирактай залгаа хилдээ хамгаалалтын хана босгоно гэдгээ зарласан юм. Турк Ираны хооронд босгож байгаа хана хууль бусаар хил давуулагчид болон Курдын хөдөлмөрийн намын зэвсэгт дайчид Ирантай залгаа хилээр орж ирэхээс сэргийлж чадан гэж найдаж байна.

Курдын хөдөлмөрийн нам бол Турк, Иракд суурьшсан байгууллага бөгөөд Курдын төрт улс байгуулахын төлөө 2015 оноос хойш Туркийн төв засгийн газартай зэвсэгт тэмцэл хийж ирсэн. Үүнээс гадна Исламын улс бүлэглэл болон бусад алан хядагч бүлэглэлийнхэн Иранаар дамжин Турк руу орох хулгайн зам гаргахын төлөө тэмцэл хийж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Турк Ирантай залгаа хилд ирэх хавар гэхэд хана босгож дуусна  
Үзсэн: 346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй