Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн

2018-01-12 15:16:23

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө нутгийн төв хэсгээр цас орж,  цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2018 оны 01 дүгээр сарын 12-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 17 цагт 14 хэм, 20 цагт 16 хэм хүйтэн байна.


2018 оны 01 дүгээр сарын 12-ны 20 цагаас 01-р дүгээр сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж,  цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх,  Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 27-32 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим болон  Идэр голын хөндийгөөр  шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 27-32 хэм, өдөртөө  20-25 хэм, Орхон-Сэлэнгэ,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10  хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн  хойд хэсгээр бага зэргийн цас орж,  цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 хэм,  бусад нутгаар 18-23 хэм,  өдөртөө Дундговийн нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.


 2018 оны 01 дүгээр сарын 14-нөөс 01 дүгээр сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 28-33 хэм, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн  
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй