Шууд Chart

Энэ долоо хоногт хальтиргаа гулгаанаас үүдсэн дуудлага мэдээлэл өсчээ

2018-01-12 16:01:51

Энэ долоо хоногт буюу 2018 оны 01 дүгээр сарын 08-12-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1297 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 1036 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 44 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэний 3 нь бага насны хүүхэд байв.

Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 106 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.  Улсын болон орон нутгийн чанартай авто замд ноцтой зам тээврийн ослын улмаас 4 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 27 осол, мөргөлдөх хэлбэрээр 41, үл хөдлөх зүйл мөргөсөн 4 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Түүнчлэн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд холбогдсон 6 осол, хэрэг бүртгэгдсэн боловч сүүлийн өдрүүдэд явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцон осолд өртөх тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа бөгөөд энэ долоо хоногт 10 осол бүртгэгджээ.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн мөн үетэй харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 14,3 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 24,8 хувиар, гэмтсэн хүний тоо 37,5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 22 хувиар буурсан байна.

Энэ нь энэ долоо хоногийн ихээр нутгийн ихэнх хэсгээр цас орж, хальтиргаа гулгаа үүсгэсэн, мөн жолооч нар явган зорчигч нарт гарцан дээр зам тавьж өгдөггүй, явган зорчигч нар гарц гарамтай хэсгийн гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гардаг, тээврийн хэрэгслийн рдуур гэнэт гүйдэг зэрэгтэй холбоотой юм. Мөн орон нутагт бүртгэгдсэн зам тээврийн ослын 66 хувь нь онхолдох хэлбэрээр гарсан нь жолоочид замын нөхцөл байдал болон үзэгдэх орчинд тохируулан хурдаа зөв тохируулдаггүй, техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл жолооддогтой холбон тайлбарлаж болно.

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА


Энэ долоо хоногт хальтиргаа гулгаанаас үүдсэн дуудлага мэдээлэл өсчээ   
Үзсэн: 562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй