Шууд Chart

ОХУ-ын ерөнхийлөгч сонгуулийн төв штабаа нээлээ

2018-01-12 16:11:58

Энэ долоо хоногийн лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Москва хотноо сонгуулийн төв штабаа нээж, 2018 оны 3 дугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажлаа албан ёсоор эхлүүлжээ.

Түүнийг Москва хотын төвд сонгуулийн төв штабтаа зочлох үед дэмжигчид нь угтан авсан байна. Ерөнхийлөгч Путин сонгуулийн сурталчилгааны ажлыг нь даргалж байгаа Сергей Когогинтэй уулзалт хийж, түүний удирдсан багт ялалтад хүргэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.

ОХУ-ын судалгааны байгууллагуудаас явуулж байгаа санал асуулгуудаар ерөнхийлөгч Путин ирэх сонгуульд ялалт байгуулах төлөв гарч байгаа юм. Оросын сонгуулийн төв хороо Путины сонгуулийн тусгай данс руу 400 сая рубль буюу 7 сая америк доллар шилжүүлсэн тухайгаа мэдээлээд байгаа юм. Уг мөнгөний тодорхой хувийг буюу 28 сая рублийг Нэгдсэн Орос нам болон бусад мужийн сангуудаас татан шилжүүлжээ. Одоогийн байдлаар ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс 13 нь сонгуулийн дансаа нээсэн гэж Сонгуулийн ерөнхий хороо нь мэдээлсэн. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх 3 дугаар сарын 18 нд болно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын ерөнхийлөгч сонгуулийн төв штабаа нээлээ  
Үзсэн: 693 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй