Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

2018-01-13 06:17:14

Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 13. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 27. Санчир гараг. Эрхтэний тэнгэрт одтой, хоёр хар мэнгэтэй, хөхөгчин могой өдөр.

                          Барилдлага: Шид
                          Шүтэн барилдлага
: Хуран үйлдэхүй
                          Суудал:
Уул

Өдрийн наран 8 цаг 27 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Та эрч хүчтэй байхыг харуулж чадна. Дараагийн зорилгодоо хүрэх арга замыг олно. Ухаан муутай хүмүүстэй ажиллахаас өөр аргагүй болвол тайван, эелдэг байх хэрэгтэй. Замын хөдөлгөөнд оролцох үедээ зарим нэгэн жолооч санаанд оромгүй үйлдэл хийвэл тэвчээртэй байхыг хичээ. Аюул осол, гэмтэл чухал мөчид тохиож магадгүй тул болгоомжтой, бүх зааврыг нэг бүрчлэн дагах хэрэгтэй. Өөрийн дотоод сэтгэлийн мөн чанарт итгээрэй.


ҮХЭР (4/20-5/20)

Ихэнх үхрүүд өнөөдөр гэртээ зүгээр суухыг хүсэхгүй. Энэ ордныхон баяр ёслолд оролцох ба хүлээн авалтын бүх үйл ажиллагаа таатай байх болно. Бусадтай хамт гадуур зугаалах нь үнэхээр адал явдалтай байна. Таныг сонирхолтой хүмүүстэй танилцуулах газрыг хайж ол. Ирээдүйд тохиолдох аливаа ажилд нээлттэй байж түүнээс их зүйлийг сур.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өөрийн чин хүслээр бодсон зүйлээ босгож чадах чадвар танд байна. Амрах завгүй ажил таныг хучиж авна. Хэт их ажлын ачаалал, осол гэмтлээс шалтгаалан эрүүл мэнд дээр асуудал гарч магадгүй. Мөн сэтгэл зүйн хямрал ч эрүүл мэндэд нөлөөлж болно. Үүнд уур уцаар, бухимдал зэрэг нь хамааралтай. Сэтгэл хөдөлгөөн, эрч хүч зэрэг нь хүний биед шууд нөлөөлөхөөс гадна химийн бодис бие махбодид муугаар нөлөөлдөг билээ. Биеийн хөдөлгөөн бол хамгийн төгс шийдэл.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Бясалгал хийж, паркаар алхалж, өөрийн дотоод ертөнцтэйгөө холбоо тогтооход заавал цаг гаргаарай. Өнгөрсөн хоёр хоногт болж өнгөрсөн бүгдийг эргэн санаж өөрийн хийсэн үйлдлүүдээ бодитоор дүгнэ. Энэ нь таныг өөрийн хийсэн үйлдлээсээ суралцахад туслах болно. Ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд хийсэн алдаагаа ухаарч бүх хүний уучлалыг хүлээн авах нь боломжгүй. Зарим нэг салалт нь таны амьдралд шинэ орон зайг бий болгох болно. Та илүү найрсаг болсноороо танд үнэхээр итгэдэг найдвартай хүмүүс болон найдваргүй хүмүүсийг хоорондын ялгааг олж харж сурах болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Таныг зовоож байсан санхүүгийн асуудлаа арилгах боломжын саналтай болно. Хэрэв та өөрийнхөө амьдралд гарсан өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байвал танд байсан асуудал шийдэгдэх боломжтой байна. Хэзээ ч бүтэшгүй зүйлтэй зууралдах гэж хичээх хэрэггүй. Харин та маш хурдан урагшаа явж чадна. Гадаадад эсвэл алс хөдөө аялахаар төлөвлөсөн хүмүүс түүнийг нь болиулж чадахаар шалтаг олох болно. Энэ нь та тулгарсан асуудлаа сайн тунгаах боломжтой болгоно.


ОХИН (8/23-9/22)

Салаалсан төвөгтэй өдөр. Хувийн халдашгүй байдлаа нэмэгдүүлэхийг хүсэх нь бухимдал үүсэх шалтгаан болно. Гэр бүл, албан хариуцлагын дарамтаас болж туйлдаж буй мэт санагдана. Хэт их зүйлд санаа зовох болно. Өмнө нь хийж байгаагүй буюу хэвшил болоогүй зүйлсийг хийх эсэхээ сайн бод. Та эдгээр таагүй байдлаас хүлээн авсан сэтгэлийн гонсгор байдлаасаа гарах өөрийгөө эзэмдэн гарах хэрэгтэй. Таны дотоод зөн совин танд ямар нэгэн юм хэлэхийг хичээж байж ч болно шүү.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Гэр бүлийн зарлагаас болж найз нөхөд, хамтрагчаас санхүүгийн тусламж авах болно. Хайртай хүний тань хамгийн хэцүү араншин нь сэтгэл санаа нь байнга хувирч байдагт оршино. Санаачлагч нь та байх ба хань тань хүйтэн хөндий байх боловч тэдний уян зөөлөн зүрхэнд өрөвч чанар хайр энхрийлэл оршино. Таны эрүүл мэнд сэтгэл санаанаас шууд хамааралтай байна. Мэдрэлийн систем ходоодоо хайрла. Шинэ ногоо шүүс сайн хэрэглэ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Болгоомжгүй байдлаасаа болж таагүй үйл явдлуудын төвд байна. Олон хүн цугласан газар болгоомж сэрэмжтэй бай. Цүнх түрийвч бичиг баримтаа хямгад. Орой үдшийн цагаар гадуур бүү яв. Таны гэр орон хайр, дулаан уур амьсгалаар дүүрэн байна. Хэдий тийм ч өөрчлөлт хийх хэрэгтэй. Та дэглэм барьдаг бол чихэрлэг зүйлээс хол бай. Энэ нь таны хоолны нарийн дэглэмийг алдагдуулж мэднэ.


НУМ (11/22-12/21)

Орчин уйтгартай санагдаж, таныг хайнга болгоно. Та одоо гэр орны ажил хиймээргүй байгаа бол өөр өдөр хийхээр орхи. Ядаргаатай ажлууд таныг хүлээж байгаа гэдэгт бүү эргэлз. Хувийн мөнгөтэй холбоотой шийдвэр сайтар бодож тунгаахыг шаардана. Шинэ байр руу нүүх нь нилээн өгөөжтэй байх болно. Өдрийн турш шалдар булдар маргаан салахгүй ч гэлээ ойр дотны хүмүүстэйгээ тайван харилцаа тогтоох бөгөөд энэ нь таныг урагш дэвшихэд тусална.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр цогтой сэргэлэн байж түнш, хамтрагчаа өөртэйгөө хамт спорт зааланд эсвэл фитнесст очихыг ятгаж чадвал эрүүл мэнд, сайн сайхан байдлаа сайжруулахад хөгжилтэй, амархан байх болно. Нийгмийн бүдүүлэг байдлаас зайлсхий. Тиймээс энд тэнд явахдаа болгоомжтой бай. Хайр дурлал, мөнгөний асуудал дээр ганц бие матрууд болчимгүй зан байдал, онцгой авир гаргаж ойр орчны хүмүүсийн анхаарлыг татна. Өөрчлөлт хийхээр санаачлахаасаа өмнө сайтар бод.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр огцом түргэн зан гаргах амаргүй өдөр болох тул тайван уужуу бай. Шинийг санаачилж бодох, бүтээлчээр сэтгэхэд хүнд байх болно. Ажил хэргийн болоод хайр дурлалын шинэ харилцаа тогтоох гэж яарах хэрэггүй. Хийх гэж төлөвлөж байгаа зүйлээ хүмүүст хэлж, мартахаасаа өмнө бичиж тэмдэглэ. Нилээн хөдөлгөөнтэй, тэвчээргүй, уцаартай бөгөөд сэтгэл санаа хэцүү байх болно. Иймд сайхан амрахыг чухалчил.


ЗАГАС (2/19-3/20)

Таны хувьд бүх түвшин дэх харилцаагаа нээлттэй байлгаж чадна. Ингэснээр та бусдад эерэг ойлголт өгч, хүмүүсийг татна. Түр тасалдсан төлөвлөгөө урагшлах бизнес санхүүгийн асуудлууд олон төрлийн саатал, үл ойлголцол арилсны дараа хэрэгжих шатандаа орно. Шинэ байр, гэр орон худалдах авах эсвэл бизнестээ санхүүгийн тусламж авахаар хичээж байсан бол өнөөдөр сайн мэдээ сонсоно. Оройг чухал хүмүүстэй чөлөөт уулзалт зохион байгуулахад зориул.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн   
Үзсэн: 468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй