Шууд Chart

Техникийн спирт байж болзошгүй шингэн уусны улмаас 1 хүн нас барж, 4 хүн хордлогод оржээ

2018-01-12 17:03:34

Өчигдөр буюу 2018 оны нэгдүгээр сарын 11-ний орой Дорнод аймгийн Дашбалбар суманд техникийн спирт байж болзошгүй шингэн зүйл уусны улмаас нэг хүн нас барж, 4 хүн хордлогод орж, нэг хүний биеийн байдал маш хүнд эмнэлэгт эмчлүүлж байна.

Дорнод аймгаас мэргэжлийн баг газар дээр нь томилогдон ажиллаж, эрүүл мэндийн яамнаас цахимаар холбогдож, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна. Иймээс ард иргэд та бүхэнд техникийн зориулалттай үл мэдэгдэх шингэнийг ууж, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.


Техникийн спирт байж болзошгүй шингэн уусны улмаас 1 хүн нас барж, 4 хүн хордлогод оржээ  
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй