Шууд Chart

Алт, хүрэл медалийн төлөө хүч үзэх бөхчүүдийн нэрс тодорлоо

2018-01-12 17:44:36

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд болж байна. Энэ жил Монгол бөх Олимпийн наадмаас анх медаль авсны 50, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит болж буйгаараа онцлог юм. Тэмцээнд 25 багууллагын 300 гаруй тамирчин оролцож байна.

2018 оны УАШТ Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос хэрэгжиж эхэлж байгаа шинэ жингээр болон дүрмээр явагдаж байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг болон эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг гэсэн жинд аваргуудаа тодруулна.

Эхний өдөр олон шилдэг тамирчид улсын аваргын дэвжээнд өрсөлдөж байна. Тодруулбал, 'Лондон-2012' олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аваргын хошой алт, мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр болон улсын зургаан удаагийн аварга Д.Гомбодорж, дэлхийн залуучуудын аварга Т.Түвшинтулга нарын шилдэг бөх багтав.

Жин бүрт 10-12 тамирчин барилдсан уг тэмцээнээс алт болон хүрэл медалийн төлөө барилдах бөхчүүдийн нэрсийг танилцуулья.

Эрэгтэйчүүдийн 61 КГ:

АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:
Э.Бэхбаяр (Хангарьд) - Ц.Чинзориг (Мэргэд Хангай)

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:
Г.Отгонбаатар (Аваргууд) - Т.Түвшинтулга (Аваргууд)
Б.Хаш-Эрдэнэ (Алдар) - А.Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс)

70 КГ:
АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:
Л.Батбаяр (Женко) - Б.Бямбадорж (Алдар)

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:
Э.Тэмүүлэн (Хасу-Mегастарс) - Б.Нямдорж (Харгант цамхаг) 
Г.Бэгзжав (Аваргууд) - Х.Номинхонгор (Хангай Хайрхан)

79 КГ:
АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:
Д.Гомбодорж (Мэргэд Хангай) - Г.Төрболд (Женко)

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:
Г.Цэрэнпунцаг (Хангарьд) - Х.Магвандорж (Хилчин) 
Д.Төгс-Эрдэнэ (Аврагч) - Т.Одбаяр (Арслан)

92 КГ:
АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:
Д.Доржсүрэн (Аврагч) - Л.Төртогтох (Арслан)

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:
Хүрэл медаль: Г.Ган-Очир (Хасу-Мегастарс) - Ч.Алтангэрэл (Хилчин)
Б.Бат-Эрдэнэ (Аваргууд) - Б.Өлзийсайхан (Хасу-Мегастарс)

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 55 КГ:
АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН
Э.Даваачимэг (Хилчин) - Б.Болор-Эрдэнэ (Алдар)

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:
Хүрэл медаль: Б.Халиунаа (Орхон, Ирээдүйн одод) - Б.Дөлгөөн (Хасу-Мегастарс)
Б.Хулан (Хангай Хайрхан) - Б.Энхцэцэг (Аврагч)

59 КГ:
АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:
Б.Шоовдор (Хасу-Мегастарс) - Э.Гантуяа (“Хилчин” спорт хороо)

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:
Хүрэл медаль: Ц.Цэрэндолгор (Аваргууд) - Н.Наранцацрал (Аваргууд)
О.Нямцэцэг (Сэлэнгэ) - Ө.Пүрэвсүрэн (Женко)

65 КГ:
АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:
О.Оюунтуяа (Хүч) - С.Батцэцэг (Хилчин)

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:
Э.Түмэнхишиг (Женко) - Г.Пүрэвцэцэг (Хасу-Мегастарс)
Д.Цэнгэл (Аврагч) - Э.Цэвэгмэд (Алдар)

Тэмцээн Дэлхийн бөхийн холбооны баталгаажсан “TAISHAN” фирмийн гурван дэвжээн дээр болж байгаа бөгөөд шигшээд хүч үзэх бөхчүүд 18:30 цагт дэвжээнд гарна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Алт, хүрэл медалийн төлөө хүч үзэх бөхчүүдийн нэрс тодорлоо  
Үзсэн: 2282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй