Шууд Chart

Өвлийн олимпийн 23 дахь их наадамд БНАСАУ оролцохоо мэдэгдсэн байна

2018-01-13 10:12:05

Өнгөрөгч нэгдүгээр сарын 9-ний өдөр Олон улсын олимпийн хорооноос БНАСАУ-ыг “Пёнчан-2018” Өвлийн олимпийн наадамд оролцуулах зорилгоор улс орнуудын олимпийн наадамд оролцох хүсэлт хүлээн авах хугацааг сунгасан билээ.

БНСУ, БНАСАУ-ын төрийн дээд шатны уулзалтаар шийдэлд хүрч 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид Пёнчан хотноо ирэх төлөвтэй байна.

БНАСАУ нь уран гулгалт, гүйлтийн тэшүүр, цанын харайлтын төрлүүд болон хоёр Солонгосын нэгдсэн эмэгтэй хоккейн багт тамирчдаа оролцуулахаар хэлэлцэж байна.

Хэлэлцээрийг ОУОХ, "Пёнчан-2018" Өвлийн олимпийн наадам зохион байгуулах хороо болон хоёр Солонгосын төлөөлөгчид нэгдүгээр сарын 20-ны өдөр Швейцарь улсын Лозанна хотноо Олон улсын олимпийн хорооны төв байранд шийдвэрлэх аж.

Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч Шейх Ахмад Фахад Аль-Сабах мэдэгдэхдээ "Пёнчан-2018" Өвлийн олимпийн наадамд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн БНАСАУ оролцох болсон нь спорт дэлхийг нэгтгэх хүчтэйг дахин нотоллоо хэмээгээд баг тамирчдад амжилт хүссэн байна.

Нийтэлсэн: Пёнчан 2018

Өвлийн олимпийн 23 дахь их наадамд БНАСАУ оролцохоо мэдэгдсэн байна  
Үзсэн: 801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [182.160.38.xxx] 2018-01-13 16:21
ЭНЭ 2 СОЛОНГОС ТУВТ АСКДАЖ ОРХИХ ЮМ БАЙНАЛ

Бидэнтэй нэгдээрэй