Шууд Chart

112 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ

2018-01-13 10:45:58

АНУ-ын Флорида мужийн оршин суугч Исабел Кастано 112 насны төрсөн өдрийн баярыг тэмдэглэн өнгөрүүлжээ. Тэрбээр 1906 он нэгдүгээр сарын 11-ний өдөр Колумб улсад мэндэлсэн байна.

Исабел Кастано нутагтаа эмчилгээний эм болон тосон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулан аж төрдөг байсан байна. Мөн 41 насандаа гэрлэж, 46 насандаа анхны хүүгээ төрүүлжээ.

Түүний нөхрийг үл таних этгээдүүд хулгайлсан буюу нөхөр нь алга болсон учраас тэрбээр АНУ руу нүүжээ. Ингээд Вашингтон хот, Нью Жерси болон Нью-Йорк хотод оршин сууж байгаад Флорида мужийн Миами хотод ирж суурьшин, сүүлийн 52 жилийн туршид энэ хотод оршин сууж байна.

Түүний 112 насны төрсөн өдрийн баярыг тохиолдуулж Миами хотын захирагч Мэйр Филип Левин нэгдүгээр сарын 11-ний өдрийг "Изабел Кастано Левинийн өдөр" болгон зарлан тунхаглаж байгаагаа мэдэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн өндөр настай хүнээр Японы 118 настай иргэн Наби Тажима тодроод байна. Тэрбээр 1900 оны наймдугаар сард эхээс мэндэлжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

112 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ   
Үзсэн: 1017 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [62.167.114.xxx] 2018-01-13 18:52
ene emeegees onder nastai hymyys zondoo bainaa

Бидэнтэй нэгдээрэй