Шууд Chart

Си Зиньпин, Мун Жэ Ин нар утсаар ярилаа

2018-01-13 11:36:22

БНХАУ-ын дарга Си Зиньпин БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй утсаар ярьж, хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, Солонгос хоорондын уулзалтын үр дүнг хэлэлцсэн тухай “Синьхуа” агентлаг уламжилж байна.

Си Зиньпин энэ үеэр БНСУ-ын ерөнхийлөгч саяхан Хятад улсад төрийн айлчлал хийж, энэ айлчлал амжилттай болсныг сануулж, айлчлалын явцад талууд Хятад-Өмнөд Солонгосын стратегийн түншлэлийг хөгжүүлэх, бүс нутаг төдийгүй олон улсын асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлэх тал дээр чухал тохиролцоонд хүрсэн гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

БНХАУ-ын дарга "Хятад улс Умард болон Өмнөд Солонгос хооронд харилцаа холбоо сайжрах хандлага ажиглагдаж байгаад баяртай байгааг илэрхийлээд, БНХАУ 2018 онд БНСУ-тай тогтоосон стратегийн аливаа харилцааг бэхжүүлэхийг, хамтын ажиллагааг урагш зүтгүүлэхийг, эмзэг асуудлыг ул суурьтай шийдвэрлэхийг, бүс нутагт энх амгалан байдал тогтоохыг хүсэж байгаа"-гаа цохон тэмдэглэсэн байна.

Мөн Хятад улс Пёнчан хотноо болох Өвлийн олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахыг БНСУ-д хүсчээ. Ерөнхийлөгч Мун Жэ Ин үүний хариуд хоёр орны стратегийн хамтын ажиллагаа 2018 онд цаашид хөгжиж, ахиц дэвшилд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Мун Жэ Ин Солонгос хоорондын дээд түвшний яриа хэлэлцээний үр дүнг Си Зиньпинд танилцуулж, БНХАУ-ын зүгээс Солонгосын хойгийн байдлыг эв зүйгээр зохицуулах үйл хэрэгт оруулж байгаа хувь нэмрийг өндөр үнэлсэн байна.

БНСУ БНХАУ-тай хамтран бүс нутагт энх амгалан байдал тогтоох асуудлыг яриа хэлэлцээний замаар, эв зүйгээр зохицуулахын төлөө хүч чармайлт тавих юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Си Зиньпин, Мун Жэ Ин нар утсаар ярилаа   
Үзсэн: 576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй