Шууд Chart

Манай улс анх удаагаа экспортын үзүүлэлт импортоос 1.87 тэрбум ам.доллараар давлаа

2018-01-13 11:22:19

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газар 2017 оны үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр хэлэлцлээ. (2018.1.11) Гаалийн байгууллагын голлох чиг үүргийн гүйцэтгэл эерэг үзүүлэлтэй байгааг ГЕГ-ын дарга Б.Асралт онцлон тэмдэглэж баяр хүргэлээ.

2017 онд Гаалийн байгууллага улсын төсөвт 1.89 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 1.95 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад татварын орлого 429.5 тэрбум төгрөгөөр өсчээ.2017 оны төлөвлөгөөний гүйцэтгэл 2.82 хувиар буюу 53.4 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн үзүүлэлтэй байна.

Мөн Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2017 оны гүйцэтгэлээр 10.53 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27.3 хувиар өссөн байна. Түүнчлэн манай улсын Экспортын үзүүлэлт импортоос 1.87 тэрбум ам.доллараар давжээ. Харин импорт 2017 оны гүйцэтгэлээр 4.33 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны гүйцэтгэлээс 29.5 хувиар өсчээ.

Эрдэс бүтээгдэхүүний экспортын гаалийн бүрдүүлэлтийн 84.1%цаасгүй технологид шилжсэн байна. Гадаад худалдаанд оролцогчдод гаалийн зуучлагчаар дамжуулахгүйгээр бараагаа гаалийн байгууллагад интернетээр мэдүүлэх бололцоог бүрдүүлж ажиллалаа.

Түүнчлэн БНХАУ-тай Хилийн хамтарсан манифест ашиглаж, ОХУ-тай барааны рентген зураг солилцон ажиллаж байна. 2017 онд импортын 85.1 хувь, экспортын 80.1 хувийг хэлцлийн үнийн аргаар үнэлсэн нь гаалийн харилцаанд оролцогчдын хууль сахилтын түвшин дээшилснийг харуулж байна. Гаалийн хяналтыг бүрдүүлэлтийн үеэс бүрдүүлэлтийн дараах шатанд түлхүү хийхийг зорьж ажилласан байна.

Эдгээр эерэг тоон үзүүлэлтүүдээс гадна техник технологийн шинэчлэлд багагүй хөрөнгө оруулалт хийж, гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх чиглэлд Гаалийн тухай /Шинэчилсэн найруулгын төсөл/ хуулийн “Үзэл баримтлал”, 2017 оны Бараагтодорхойлох,кодлохуялдуулсансистем/БТКУС/-д нэмэлт, өөрчлөлт оруулсах гэх мэт томоохон ажлыг хийж гүйцэтгэжээ.

Өнөөдрийн тайлангийн хурлаар Гаалийн байгууллага өнгөрсөн оны ажлаа дүгнэхээс гадна ирэх жил хийх ажлуудаа есөн чиглэлд тодорхойлж хэлэлцлээ.2018 онд Дэлхийн Гаалийн Байгууллага “ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД ХӨТЛӨХ БИЗНЕСИЙН АЮУЛГҮЙ ОРЧИН” гэсэн уриаг зарласан бол Монголын Гааль“ХУУЛЬ ЁСНЫ ХУДАЛДААГ ХӨНГӨВЧИЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ” жил болгон зарлаж байна.


Манай улс анх удаагаа экспортын үзүүлэлт импортоос 1.87 тэрбум ам.доллараар давлаа  
Үзсэн: 448 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй