Шууд Chart

Шинзо Абэ “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн талаарх Сөүлийн байр суурийг байж боломгүй гэлээ

2018-01-13 12:13:17

Япон улс 1910-1945 онд Солонгосын хойгийг булаан эзэлж байсан үед бэлгийн хүчирхийлэлд өртсөн “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн талаарх Өмнөд Солонгосын Засгийн газрын байр суурийг Токио хүлээн авах боломжгүй гэж тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдлээ. Тэрбээр “Эн-Эйч Кэй” сувагт ярилцлага өгөхдөө ийнхүү мэдэгджээ.

"2015 оны 12 дугаар сард Япон, Өмнөд Солонгос хооронд энэ асуудлаар байгуулсан тохиролцоо бол хоёр орон хооронд байгуулсан тохиролцоо. Энэ тохиролцоог дагаж мөрдөх нь олон улсын хэм хэмжээгээр зохицуулагдсан зүйл. Иймээс Өмнөд Солонгос нэмэлт арга хэмжээ авахыг шаардаж байгааг Токио хүлээн авах боломжгүй” гэж Шинзо Абэ хэлжээ.

2015 онд Өмнөд Солонгост Ерөнхийлөгч Пак Гын Хэ засгийн эрхэнд байхад Токио, Сөүл хоёр булаан эзлэлтийн үеэр бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн асуудлыг эцэслэн нэг тийш болгохоор шийдсэн. Тухайлбал, Токио Солонгост үйлдсэн цэргийн гэмт хэргийн төлөө уучлал хүсэж, хэлмэгдэгчдэд туслах санд 1 тэрбум иен буюу 8.9 сая доллар шилжүүлсэн.

Гэвч Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Мун Жэ Ин энэ асуудлыг дахин сөхөж, тохиролцоог нарийвчлан судлах тусгай комисс байгуулсан. Энэ бүгдийн дүнд Сөүл энэ тохиролцоо цэвэр улстөрийн шинж чанартай. Тэгээд ч Японы цэргийнхний гэмт хэргийн золиос, хэлмэгдэгч болсон хүмүүсийн үзэл бодлыг сонсолгүй хийсэн тохиролцоо гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Кан Ген Хва Сөүл тохиролцоог эргэн харахыг шаардахгүй хэмээн мэдэгдэж, Япон улсаас тусламжийн санд шилжүүлсэн мөнгийг хүлээн авахаас татгалзсан. Энэ бүгд нь “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн асуудлыг 2015 оны тохироогоор эцэслэн шийдсэн хэмээн үзэж байсан Токиогийн зүгээс маш их шүүмжлэл дагуулсан.

Үүнээс гадна Ерөнхийлөгч Мун Жэ Ин хэрвээ Токио чин сэтгэлээсээ уучлал гуйвал энэ түүхэн маргааныг зохицуулах боломжтой гэж мэдэгдсэн. Сөүлийн мэдээгээр дэлхийн хоёрдугаар дайны үед 200 мянга гаруй солонгос, хятад эмэгтэй японы цэргийнхний зугааг гаргахаар хүчээр боолчлуулсан байдаг. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинзо Абэ “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн талаарх Сөүлийн байр суурийг байж боломгүй гэлээ  
Үзсэн: 957 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй