Шууд Chart

БНХАУ импортын 8000 гаруй төрлийн барааны татварыг тэглэлээ

2018-01-13 14:00:00

БНХАУ дэлхийн 24 оронтой чөлөөт худалдааны 16 гэрээ байгуулаад байна. Эдгээрийн 15 нь хүчин төгөлдөр болж, импортоор орж ирж байгаа 8 мянга гаруй төрлийн барааны татварыг тэглэжээ.

БНХАУ-ын Арилжааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн энэ тухай мэдээлж байна. Тэрбээр “Энэ нь Хятадын хэрэглэгчдийн сонголтыг баяжуулж, бодит ашиг авчирсан” гэж хэллээ.

Одоогийн байдлаар дээрх тохиролцооны хүрээнд БНХАУ-д орж ирж байгаа импортын бараануудын гуравны нэг нь хил гаалийн татварын хөнгөлөлт эдэлж байна. Хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний хувьд ярихад АСЕАН-ы орнуудаас ирж байгаа дуриан, личжи, питахайя зэрэг дулаан орны жимсний татвар 30 хувиас 0 болсон бол Исландаас импортлож байгаа яргай загас 12 хувиас 0, грузин болон чили улаан дарс 30 хувиас 0 болж байна.

Мөн Шинэ Зеландаас импортоор орж ирж байгаа үхрийн мах, хуурай сүүний татварын үнэ тариф мэдэгдэхүйц буужээ. Үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний хувьд Швейцариас ирж байгаа гоо сайхны бараа бүтээгдэхүүнд татваргүй орж ирэх дэглэм үйлчилж байна. Мөн энд үйлдвэрлэдэг бугуйн цагны гаалийн татвар 50 хувиар буурч, ойрын хэдэн жилийн хугацаанд 0 болох юм байна.

Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн хөргөгч, цагаан будаа агшаагч, массаж болон гоо сайхны бараа бүтээгдэхүүний татвар 40 хувиар багасч, нэг их удахгүй эдгээр барааны татварыг тэглэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ импортын 8000 гаруй төрлийн барааны татварыг тэглэлээ   
Үзсэн: 557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй