Шууд Chart

Үр дүнгийн гэрээ байгуулав

2018-01-13 13:17:42

Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” энэ сарын 10-12-ны өдрүүдэд болж өнгөрлөө.



Цугларалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал  төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын удирдлагуудтай 2018 оны төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг байгуулав.



Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, нийт удирдлагуудад хандан, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг албан хэмжээнд өндөржүүлж, онцгой байдлын байгууллагын хэмжээнд дэвшүүлсэн зорилтыг биелүүлэн ажиллахыг үүрэг болгоод ажлын амжилтыг хүслээ.



Онцгой байдлын байгууллагаас 2018 онд,

   -Гамшгийн эрсдлийн удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэх
  -Удирдлагын манлайлал, хүний нөөцийн чадавхыг сайжруулах гэсэн зорилтыг дэвшүүлээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Үр дүнгийн гэрээ байгуулав   
Үзсэн: 638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй