Шууд Chart

"Тэсла" компани байшингийн дээврийн нарны эрчим хүч хуримтлуулагч материалуудаа худалдаалж эхэллээ

2018-01-13 13:30:27

Цахилгаан эрчим хүчний шинэ салбарыг хөгжүүлэх зорилгоор ажилладаг томоохон компани бол "Тэсла". Тус компанийн үүсгэн байгуулагч Илон Маск өнгөрсөн зун олон нийтэд нарны зайн хураагуураар ажилладаг байшингийн дээврийн материал бүтээснээ зарлаж байсан. Тэгвэл энэ компани анхныхаа захиалагчдын хүсэлтийг биелүүлж эхлээд байна.

Хувийн орон сууцанд болон байшин, хаусанд амьдардаг иргэд цахилгаан эрчим хүчээ нарны зайн хураагуураар авах боломжтой болж байна. Үүнийг цаг агаарын ямар ч нөхцөл байдалд орсон эвдрэл гэмтэл авдаггүй дээврийн материалаар орлуулан бүтээжээ.

Энэ нь шинэлэг, гайхалтай технологи болж байгаа юм. "Тэсла"-гийн "Солар Сити" төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа өрх бүрийг эко эрчим хүчний хэрэглэгч болгох энэ зорилт салбарт бүрэн хэмжээгээрээ нэвтрэхэд багагүй асуудал тулгарна. Үүний нэг нь төхөөрөмжийн худалдан авалтын болон суурилуулалтын төлбөр юм.

Нэг метр квадрат талбайд суурилуулах нарны эрчим хүч хуримтлуулагч дээврийн материал нь 220 америк доллар юм байна. Гэсэн хэдий ч захиалагчид байгаль дэлхийгээ хайрлах үүднээс эко сонголтыг хийж эхлээд байгаа нь цаашид энэ технологийн үр өгөөж хүрээгээ улам тэлнэ гэж найдахад хүргэж байна.

Тодруулбал, нэг сонирхолтой үйлчилгээ нь тус төхөөрөмжиндөө баталгаат хугацаа гаргаж өгч байгаа явдал юм. "Тэсла" компани АНУ-ын Нью-Йорк мужийн Калифорнийн багахан талбайг эзлэх үйлдвэрийн газарт ойролцоогоор 500 орчим ажилтантай тус төхөөрөмжийг үйлдвэрлэх ажлыг хэрэгжүүлж байгаа юм.

Өнгөрсөн хавраас анхны хэрэглэгчдийнхээ захиалгыг бүртгэж эхэлсэн байна. Хэрэглэгчид нарны эрчим хүч хуримтлуулагч дээврийн материалыг захиалахдаа хүссэн хэмжээ, хэлбэр загвар, өнгө үзэмжээ урьдчилан мэдээлэх боломжтой аж. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Тэсла" компани байшингийн дээврийн нарны эрчим хүч хуримтлуулагч материалуудаа худалдаалж эхэллээ   
Үзсэн: 236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй