Шууд Chart

Дорнод аймагт онц байдал зарлалаа

2018-01-13 13:24:06

Чулуунхороот сумын 2-р багийн нутаг Цавт гэх газарт 2018 оны 01 сарын 11-ний өдөр таван иргэн нэр нь үл мэдэгдэх шингэн ууж, хордсон харамсалтай хэрэг гарсан. Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал үүссэн тул аймгийн Онцгой комисс яаралтай хуралдан, ажлын хэсэг, шуурхай бүлгийг томилон ажиллуулж байна.

Уг явдлын улмаас УБ хотын харьяат 47 настай иргэн Т Дашбалбар сумын эмнэлэгт зүрх нь зогссон байдалтай хүргэгдэн ирж нас барсан, нэг иргэний биеийн байдал хүнд, гурван иргэн хордлогын шинжтэй эмчлүүлж байна.

Анхны дуудлагын дагуу Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний яаралтай түргэн тусламжийн баг Дашбалбар суманд очин эрчимт эмчилгээ хийж, өвчтнүүдийг өнөө оройдоо БОЭТ-д шилжүүлэхээр ажиллаж байна.

 


Дорнод аймагт онц байдал зарлалаа  
Үзсэн: 1593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [183.177.98.xxx] 2018-01-14 16:56
хэтэрхий тэнэг үйлдэл хийх юм даа
Зочин [183.177.98.xxx] 2018-01-14 16:55
ичиж амьдраасай
онцгой [66.181.186.xxx] 2018-01-14 12:46
онц байдал байн байн зарласаар барын бамбар тугал 2- н улгэр болох вий..хэрэгтэй уедээ шаардлагтай цагт хумуус тоохоо боличих вий
Зочин [202.21.106.xxx] 2018-01-13 18:27
Өмнөх олон гунигт явдлуудаас сургамж авмаар юм даа. Та нарын араас хичнээн олон хүн шаналж бгааг мэдэх үү
Зочин [202.21.106.xxx] 2018-01-13 18:25
Цөөхөн ард түмэн минь ээ. Хэлэх үг олдохгүй бна
Зочин [66.181.189.xxx] 2018-01-13 14:33
Хэн нэгэн тэдэнд албадаж хүч хэрэглэж уулгаагүй юм байгаа биздээ,юу ууж идсэнээ өөрсдөө хэлмээр юмдаа

Бидэнтэй нэгдээрэй