Шууд Chart

Гар утсаараа баримт бүртгүүлж болохгүй байна уу

2018-01-13 16:00:00

Та гар утсаараа баримтаа бүртгүүлж болохгүй байна уу. Ямар алхам хийхээ сайн мэдэхгүй байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. 

Бүртгэгдсэн баримт харагдахгүй, QR код уншигч ажиллахгүй. Баримт бүртгүүлж болохгүй байгаа бол EBARIMT аппликэйшнээ //UPDATE version 2.3.3// хийгээрэй.

Андройд үйлдлийн системтэй утас бол play store, ios үйлдлийн системтэй утас бол app store хэсгээс ebarimt гэж хайж татаж сууулгана.

QR код уншуулахад камер нь нээгдэхгүй бол дараах тохиргоог хийнэ:

- IOS үйлдлийн системтэй хэрэглэгч Settings/Ebarimt-г сонгоод/Camera On болгоно.
- Андройд үйлдлийн системтэй хэрэглэгч Settings/Application/Application Manager/Ebarimt-г сонгоод/Permission/Camera On болгоно.

Таны #APPSTORE дээр UPDATE гарч ирэхгүй байгаа тохиолдолд үйлдлийн системийн iOS UPDATE-ийг хийснээр ИБаримт аппликэйшны 2018 оны UPDATE гарч ирэх болохыг анхаарна уу.

Эх сурвалж: Монгол Улсын Татварын алга


Гар утсаараа баримт бүртгүүлж болохгүй байна уу   
Үзсэн: 235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй