Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй

2018-01-14 06:28:50

Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 14. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 28.  Адъяа гараг. Гар одтой, нэг цагаан мэнгэтэй, улаан морь өдөр.

                          Барилдлага: Үхэх
                          Шүтэн барилдлага
: Мунхрахуй
                          Суудал:
Мод

Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал Хэрүүл тэмцэл ирнэ...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр эрч хүч их байгаа ч хонинуудыг стресс эзэмдэж магадгүй. Учир нь та нар өөрийн үнэ цэнээ бусдад тулгахыг хичээдэг. Гэхдээ нэгэнт өнгөрсөнд бүтээгүй бол одоо болж бүтнэ гэж эндүүрэх хэрэггүй. Таны эрч хүч өнөөдөр их байгаа ч хаа явсан газраа нэрээ бичиж дуудуулах гэх хэрэггүй. Хайр дурлал болон алжаал ядаргаагаа тайлахад аль болох их цаг зарцуул. Урилгагүй зочдыг гэртээ бүү оруул. Тэдэнд тохиромжгүй цагт ирснийг нь дуулгаж, дараагийн удаа цагаа тохируулж ирэхийг сануулаарай.


ҮХЭР (4/20-5/20)

Үхрийн ордныхон өнөөдөр дургүйцэл эгдүүцлийн талаар хүндээр хүлээж авалгүй уучилж, март гэсэн уриаг баримтална. Таны хийж өгсөн зүйлээс болж асуудалд орсон найз тань тусламж гуйх болно. Алдаа, буруу үйлдэл тань илэрч, хэн нэгний ажил хэргийг бүтэлгүй болгож болох юм. Үүнд сэтгэлээ зовоосны хэрэггүй. Хэрвээ та буруутгагдах хүн биш бол босоод шууд л хэлэхийг хүссэн зүйлээ хэл. Та бүгдийг үнэнч сэтгэл, зоригтой байдлаараа гайхшруулах болно. Мөн танд мөнгө үрэх гэсэн хүсэл байна. Гэвч санхүүгээ аврах гарц олоогүй бол дэмий.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр та өөрийн авьяас чадварынхаа жинхэнэ үнэ цэнийг мэдэрнэ. Чухал харилцаа холбооныхоо үнэн чанарыг шалгаж амьдралын зөв зам дээр байгаа гэдэг итгэлийг олж ав. Сүжиг бишрэлтэй бол сэтгэлээ ариусгах үйл хий. Эрүүл мэнддээ анхаар, эрсдэл бага хийж итгэлтэй хүмүүстэй хамтран ажилла. Амьдралдаа өөрчлөлт хийж, ирээдүй рүү тэмүүл. Иог болон бясалгалаар хичээллэснээр та тайвширч, стрессээсээ салах болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хайртай хүн тань түр холдохыг хүсэх байх, магадгүй түүнд бага зэрэг хувийн орон зай хэрэгтэй болсон байх. Ойр дотнын хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлж байхдаа өөрийгөө ч өрөөлийг ч амарч, тайвшрах цагийг олгоорой. Хөгжилтэй бүх зүйлсийг хайртай хүмүүстэйгээ хуваалцсанаар та нарын харилцаанд гүн холбоо үүснэ. Олны нүд үргэлж илүү явааг өөлөн харж байдаг. Үүнийг үл тоох сэтгэлийн хэт танд бий. Тиймдээ ч мэлхийнхэн алдарын тайзан дээр хүлээн зөвшөөрөгддөг.


АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр ямар ч асуудал тохиолдсон бай та сэтгэлээр унахгүй байж чадна. Харилцан ярианы шинэ сэдэв оюуны чадавхыг сэргээж, олон нийтийн үйл ажиллагаанд оролцоход түлхэц болно. Хэрвээ танд санхүү болон үйлчилгээний нөхцөл таалагдахгүй байгаа бол та маш эелдэг байж асуудлыг өөрт ашигтайгаар шийдвэрлэж чадна. Та ямар ч сорилтыг амжилттай хялбархан даван туулах болно. Эцэг эхэд тань таны туслалцаа хэрэг болвол чадах чинээгээрээ тусал.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр таны эрч хүч нэлээд доогуур байгаа тул олон нийтийн үйл ажиллагаанд нэлээд идэвхгүй байх бололтой. Үүнд санаа зовох хэрэггүй. Өдрийн ихэнхийг гэртээ өнгөрүүлснээр өөрт хэрэгтэй эрч хүчээ олж авах болно. Гэхдээ зурагт үзэж буйдан дээр хэвтэх хэрэггүй. Хямдрал зарласан газраас мөнгөндөө захирагдалгүй зарим нэг хэрэгтэй зүйл худалдан ав. Энэ нь сайхан амралт болно. Хайр дурлалын харилцаа хүчтэй байх болно. Хэрвээ хүүхэдтэй бол тэднээрээ зураг зуруулж, шүлгийн уралдаан зохиох нь их өвөрмөц болохоос гадна сонирхолтой халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Од эрхэсийн таатай нөлөөгөөр танаас гайхалтай шинэ санаа, төлөвлөгөөнүүд урган гарах болно. Таны итгэл найдвар сэргэж, мөрөөдлөө биелүүлэхээр санаа шулуудна. Ажил алба, нийгмийн хүрээндээ өөрчлөлт хийж болох ч хувийн хүсэл эрмэлзлийг өөрийн найз нөхөд, гэр бүлийнхээ эрх ашгийн дээгүүр тавих нь зохисгүй юм. Хэрвээ та хэцүү байдалд байгаа бол өөрийн итгэдэг ахмад хүмүүстэй уулзан зөвлөгөө авч тэдний туршлагаас суралцах хэрэгтэй. Өөртөө анхаарал халамж тавьж, хэт их гүйдэг ажлаасаа жаахан ч гэсэн холдоод амрах хэрэгтэй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Зорилгоо өөрчлөхөд хүрч болзошгүй. Одоо цаг хугацаагаа мэдэрч, сайхныг амтлан өнөөдрийг аятайхан өнгөрөө. Уран бүтээлч байдал таны эрч хүчийг нэмэх бололтой. Харь хүмүүстэй холбоотой байх нь танд сайнаар нөлөөлөх байх.Та оюунлаг учраас шинэ түвшинд очихыг эрэлхийлнэ. Таны халамжтай зан, нигүүлсэнгүй сайхан сэтгэл хайрын холбоог улам гүнзгийрүүлж, амраг хос халуун дотно яриаг өрнүүлнэ. Танай хүүхэд гэртээ тэжээвэр амьтан авчирч тэжээхийг хүсч магадгүй. Хүүхдүүдийнхээ сэтгэл сэтгэгдлийг үнэ цэнэ өгч сонс.


НУМ (11/22-12/21)

Найз нөхдөө түшиж явахад хэзээ ч алзахгүй. Таны цагийн хуваарь эмх цэгц муутай тул хаана хэнтэй уулзах гэдгээ марталгүй санаж явах хэрэгтэй. Өнөөдөр огт төлөвлөөгүй зүйлсээ хийж байгаа гэдгээ та анзаарах бөгөөд харин цагаа сайн харж баримжаалах нь зүйтэй. Сайн танил биш хүнтэй өнөөдөр үзэл бодол нийлэхгүй тул бүү марга.


МАТАР (12/22-1/19)

Хувийн амьдралдаа ихээхэн ач холбогдол өгөх цаг байна. Магадгүй та өөрийгөө зөвтгөх гэж оролдовч хамаг буруу танаас эхтэй. Танай гэр бүлийнхний хувьд хүндхэн цаг үе ирээд байгааг анхаар. Гэхдээ асуудал бүрийг нэгд нэгэнгүй шийдэх гэж хичээсний хэрэггүй. Танил тань туслах болно. Танай гэрийн өртөг зардал асуудал үүсгэж эхэлнэ. Төлөвлөгдөөгүй зардал, гэрлэлт гарч ирнэ.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр таны сэтгэл санаа тогтворгүй байх тул ямар нэг эрс алхам хийвэл ноцтой асуудалд орох магадлал өндөр байна. Хэн нэгэн таниас авсан зүйлээ эргүүлэн өгөөгүйн улмаас та өнөөдөр эд хөрөнгөндөө сэтгэл дундуур байдал гарна. Ирээдүйгээ арай өөр талаас нь харж амьдралынхаа жинхэнэ аз жаргалын утга учрыг бодож тайвширахийг хичээ. Эсвэл дэлгүүр явж өөртөө таалагдсан сайн бараа авах нь танд энгийн тайван байдлыг бэлэглэнэ.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдөр огторгуйн од эрхэс таны хайрын амьдралыг эрчимжүүлнэ. Үүнээс гадна та өөртөө амарч, алжаалаа тайлах цагийг бас гаргаарай. Дотно хүмүүс тань бэлэг, итгэл үнэмшлийн баталгаа гаргаж таныг хэр зэрэг халамжилдаг болохоо харуулна. Бас та ч хайртай хүндээ нэмэлт анхаарал халамж тавьж, хүндэлдэг гэдгээ харуулах сайхан боломж гарна. Үр тогтооход сайн өдөр.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй  
Үзсэн: 248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй