Шууд Chart

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд орсон өөрчлөлт

2018-01-14 09:43:42

Газар АШИГЛАХ эрх ШИЛЖҮҮЛЭХЭД  татвар ногдуулах жишээ

Жишээ-1: Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байрлалтай газар тариалангийн зориулалттай 100 га газар ашиглах эрхийг шилжүүлэхэд ХХОАТ-ын хуулиар тухайн газрын үнэлгээ 7,718,000 төгрөг болох бөгөөд уг үнэлгээнээс 10 хувиар тооцож 771,800 төгрөгийн эрх борлуулсны албан татвар ногдуулна.

Тайлбар:

3,859.0 сая төгрөг     –,Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолоор баталсан хангайн уулархаг бүсийн тариалангийн зориулалттай 1 га  газрын суурь үнэлгээ

0.02 итгэлцүүр          –,БХБСайдын 2015 оны 234 дугаар тушаалаар баталсан газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээг тодорхойлох аргачлалд заасан хангайн уулархаг 1-р зэрэглэлийн бүсийн итгэлцүүрийн хэмжээ

100.0 га                      –,Газрын тухай хуульд тариалангийн зориулалтаар иргэнд ашиглуулах газрын дээд хэмжээ

10%                            –,ХХОАТ-ын тухай хуулийн 23.2.6-т заасан газар ашиглах эрх борлуулсны орлогод татвар ногдуулах хувь хэмжээ

Тооцоолол:

Газрын үнэлгээ                            3,859,000 төг/га * 0.02 * 100 га=7,718,000 төгрөг 

ХХОАТ ногдуулах хэмжээ           7,718,000 төг * 10%= 771,800 төгрөг

Үл хөдлөх эд хөрөнгө борлуулСАН ХУВЬ ХҮНД татвар ногдуулах жишээ -1

Газар өмчлөх гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний болон зуслангийн зориулалттай, газар дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байшинг борлуулсан тохиолдолд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар хөрөнгө борлуулсан гэж үзэж 2.0 хувиар албан татвар ногдуулна.

Жишээ-1: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Салхитад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 32м2 байшинтай 0.05 га өмчлөлийн гэрчилгээтэй зуслангийн зориулалттай байшинтай газрыг20.0 сая төгрөгөөр борлуулсан гэж үзвэл уг хөрөнгийн борлуулалтын гэрээний үнийн дүнгээс 2 хувиар тооцож 400.0 мянган төгрөгийн татвар ногдуулна.

Тооцоолол: ХХОАТ ногдуулах хэмжээ 20,000,000 төг * 2%=400,000 төгрөг 

Тайлбар:

Хөрөнгө                –,Өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар байна.

20 сая төгрөг        –,Өмчлөлийн газрын борлуулалтын гэрээний үнэлгээ

2%                          –,ХХОАТ-ын тухай хуулийн 23.2.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татварын хувь хэмжээ

 Үл хөдлөх эд хөрөнгө борлуулСАН ХУВЬ ХҮНД татвар ногдуулах жишээ-2

Газар өмчлөх гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний болон зуслангийн зориулалттай, газар дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байшинг борлуулсан тохиолдолд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар хөрөнгө борлуулсан гэж үзэж 2.0 хувиар албан татвар ногдуулна.

Жишээ-1: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Долоон буудалд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 32м2 байшинтай, 0.07 га өмчлөлийн гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 20.0 сая төгрөгөөр борлуулсан гэж үзвэл уг хөрөнгийн борлуулалтын гэрээний үнийн дүнгээс 2 хувиар тооцож 200.0 мянган төгрөгийн татвар ногдуулна.

Тооцоолол: ХХОАТ ногдуулах хэмжээ 7,000,000 төг * 2%=140,000 төгрөг 

Тайлбар:

Хөрөнгө                –,Өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар байна.

20 сая төгрөг        –,Өмчлөлийн газрын борлуулалтын гэрээний үнэлгээ

2%                         –,ХХОАТ-ын тухай хуулийн 23.2.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татварын хувь хэмжээ

Газар эзэмших эрх ШИЛЖҮҮЛЭХЭД  татвар ногдуулах жишээ

Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолоор газрын төлбөрийн суурь үнэлгээг; Барилга хот байгуулалтын Cайдын 2015 оны 234 дүгээр тушаалаар газар эзэмших, ашиглах эрхийн үнийг тодорхойлох итгэлцүүрийг бүсчлэн тогтоосон.

Жишээ-1: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьтын зусландэзэмших эрхийн гэрчилгээтэй 1м2 зуслангийн зориулалттай газрын үнэлгээ 6600 төгрөг бөгөөд 0.05 га газар эзэмших эрхийг шилжүүлэхэдХХОАТ-ын хуулиар тухайн газрын үнэлгээ 3,300,000 төгрөг болох бөгөөд уг үнэлгээнээс 10 хувиар тооцож 330,000 төгрөгийн эрх борлуулсны албан татвар ногдуулна.

Тайлбар:

440.0 сая төгрөг   –,Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолоор баталсан нийслэлийн 1 га газрын суурь үнэлгээ

0.15 итгэлцүүр     –,БХБСайдын 2015 оны 234 дугаар тушаалаар баталсан газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээг тодорхойлох Нийслэлийн 3-р бүсийн 3-р дэд бүсийн итгэлцүүрийн хэмжээ

0.05га (500м2)       –,Зуслангийн зориулалттай газрын хэмжээ

10%                        –,ХХОАТ-ын тухай хуулийн 23.2.6-т заасан газар эзэмших эрх борлуулсны орлогод татвар ногдуулах хувь хэмжээ

Тооцоолол:

Газрын үнэлгээ                            440.0 сая/га * 0.15 * 0.05 га=3,300,000 төгрөг 

ХХОАТ ногдуулах хэмжээ       3,300,000 төг * 10%= 330,000 төгрөг  


Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд орсон өөрчлөлт  
Үзсэн: 1642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй