Шууд Chart

Олон улсын Пауэрлифтингийн холбооны ерөнхийлөгч МҮОХ-нд зочлов

2018-02-02 10:18:39

Монголын үндэсний олимпийн хорооны Дэд ерөнхийлөгч Ц.Дамдин Олон улсын Пауэрлифтингийн холбооны Ерөнхийлөгч Гастон Параге болон Азийн холбооны Ерөнхийлөгч Фаршид Солтани тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол улсад Пауэрлифтингийн төрөл эрчимтэй хөгжиж олон улсын чанартай тэмцээнүүдэд өндөр амжилт гаргаж буйг онцлон, сонирхогч, хичээллэгчдийн тоо тогтмол өсөж байгааг сайшаав. Мөн Пауэрлифтингийн төрөл олимпийн төрөлд багтах, тамирчдын допингийн хяналтын тухай санал бодлоо солилцож цаашид олон талаар хамтран ажиллахаар хэлэлцлээ.

Олон улсын Пауэрлифтингийн холбооны төлөөлөгчид нь ирэх 10 дугаар сард Монгол улсад Пауэрлифтингийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах болсонтой холбогдуулан Монгол улсад айлчлал хийж байгаа бөгөөд тэмцээнийг амжилттай зохион байгуулахыг хүсэн ерөөв.

Нийтэлсэн: МҮОХ

Олон улсын Пауэрлифтингийн холбооны ерөнхийлөгч МҮОХ-нд зочлов  
Үзсэн: 495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй