Шууд Chart

"Пёнчан-2018" - Баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо

2018-02-02 10:23:14

"Пёнчан-2018" Өвлийн XXIII олимпийн наадам 02 дугаар сарын 09-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд спортын 15 төрлөөр 92 орны 3000 гаруй тамирчид өрсөлдөх юм. 

Манай улсаас ОУХМ Б.Ачбадрах, ОУХМ Ч.Отгонцэцэг нар гүйлтийн цанын төрөлд оролцохоор эрхээ баталсан билээ. Өнөөдөр баг тамирчдыг үдэн гаргах ёслол Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яаманд зохион байгуулагдав. 

Багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллах бөгөөд тэрбээр зуны олимпийн наадамд гурван удаа тамирчнаар оролцож, бүгдэд нь тугчаар ажиллаж байсан түүхтэй. Харин энэ удаа өвлийн олимпийн наадамд анх удаа баг тамирчдаа ахлан оролцохоор болов

Үдэн гаргах ёслолд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Монгол улсын төрийн далбааг Багийн ахлагчид гардуулан өгч баг тамирчдад амжилт хүсэв.  

Мөн Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн Олимпийн наадамд оролцох батламжийг гардуулан амжилт хүслээ. 

"Пёнчан-2018" Өвлийн XXIII олимпийн наадмын Монголын баг тамирчдын тугчаар ОУХМ Б.Ачбадрах сонгогдсон бөгөөд манай тамирчид 02 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд хурд, хүч, авхаалж, самбаа, тэсвэр, тэвчээрээ сорин өрсөлдөх аж.

Нийтэлсэн: МҮОХ

"Пёнчан-2018" - Баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо  
Үзсэн: 705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй