Шууд Chart

Г.Оюунтунгалаг: Европчууд ганган хэрэглээнээсээ ичдэг болсон

2018-02-05 11:10:19

Дэлхийн түүх соёлын гэрч, урлагийн сор бүтээлүүдийн өлгий Луврын музей, мөн Францын Версалийн хааны ордныг монгол хэлээр тайлбарлах албан ёсны эрх авсан анхны монгол хүн бол Галсангийн Оюунтунгалаг юм. “Парис тур дэлхийгээр аялуулна” компанийн үүсгэн байгуулагч, ОУ-ын музейн тайлбарлагчдын хорооны гишүүн түүнийг компанийнхаа ажлаар эх орондоо түр ирээд байхад нь уулзлаа. Будаггүй цайвар царай, шууж самнасан үс, даавуун цамц, жийнсэн өмд, түрийтэй хар гутал, элдэв чимэггүй гадаад төрх, энгийн харилцаа нь намайг шууд л тайвшруулж, хэзээний танилтайгаа уулзсан мэт дотно сэтгэл төрүүлэв.

-Монгол аялагчийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Зургаан жилийн өмнө та Луврын музейг үнэ төлбөргүй тайлбарлаж үйлчилнэ гэж нүүр номоороо мэдэгдсэний дараа олон хүн асууж лавласан уу?

-Би 2012 онд Луврын музейг эх хэлээрээ тайлбарлах эрх авчихаад монголчууддаа хоёр жил үнэгүй үйлчилсэн. Намайг зориод очвол би баярлаад л гүйдэг. Ганцаараа очсон хүн дараа нь гэр бүлээ дагуулаад ирнэ. Гэхдээ л миний үйлчлүүлэгсдийн 100-ны дөнгөж нэг хувь нь монголчууд байдаг. Францад очсон монголчуудын 2-5 хувь нь надаар үйлчлүүлдэг. Тиймээс би монголчуудад үйлчилж байгаа хүмүүст бас зааж, туслахыг хичээдэг. Монголчууд маань танин мэдэхүйн аялалд бага анхаардаг шиг санагддаг. Венецид очоод Сан Маркийн талбайд зурагаа авахуулсан мөртлөө тэр сүмийг яагаад Гэгээн Марк гэж нэрлэснийг, тэнд яагаад алтаар сүм байгуулсныг, гаднаас нь харахад Станбулд явж байгаа юм шиг атал дотроо яагаад өөр байдгийг сонирхохгүй орхичихдог. Өчнөөн мөнгө төлөөд аялж байгаа мөртлөө тархиндаа мэдлэг авч чадалгүй буцвал хайран шүү дээ. Үйлчилж буй компаниудын буруу ч байж магадгүй. Парисаас Женев хүртэлх 500 км замыг 7-8 цаг машинаар туулдаг. Гэтэл эдгээр хотын хооронд хурдны галт тэргээр ердөө гуравхан цаг явж болдог. Европын хотууд бүгд хурдны галт тэргээр холбогддог. Үнэ нь ч маш хямд. Хамгийн холдоо Австриас Чех хүртэл 3 цаг 40 минут л явна. Үүнээс гадна, тав хоногт таваас олон орноор аялуулдаг компани ч байна. Ийм урт замыг тийм богино хугацаанд яаж туулж, юм үзэж чадах юм бэ. Энэчлэн хамаг мөнгөө өгчихөөд тархиа цэнэглэхгүй буцаж байгаад би их харамсдаг. Монголчууддаа үйлчилье гэж яаравчилсны минь учир ч энэ. Би монголчуудаа дэлхийгээр аялуулж юм үзүүлэхийг хүсч байна. Нэгэнт төлбөрөө төлсөн бол юм үзэж харж, мэдэж, тархиа цэнэглэж авах хэрэгтэй. Тэд энэ бүхнээ үр хүүхдүүддээ дамжуулж хэлж өгнө. Эх орондоо ч их юм хийнэ. Бид мэдлэгтэй байж л улсаа хөгжүүлнэ.

-Та дэлхийн урлаг соёлын төв болсон Парист амьдарч, урлагаар амьсгалж, тэжээгдэж, урлагийн сайхныг олонд түгээж явна. Ер нь урлаг гэж таны бодлоор яг юу юм бэ?

-Уран зураг, хөгжим, дуу, уран баримал, уран барилга, кино урлаг зэрэг урлагийн үндсэн долоон төрлөөс би гуравтай нь илүү ойр ажилладаг. Ирээдүйд компьютер урлагийн найм дахь төрөл болох байх гэж багш маань хэлдэг л дээ. Харин Монголд урлагийг ихэвчлэн дуу, хөгжим, бүжгээр төсөөлсөн хэвээр л байна. Манайхан мундаг дуулдаг, гоё бүжиглэдэг ард түмэн. Бас манайд кино урлаг ч хөгжиж байна. Харин дэлхийн хүн төрөлхтний бахархал болсон уран зураг, уран баримал, уран барилгыг манайхан төдий л ойшоохгүй хажуугаар нь өнгөрөөд байх шиг. Жишээ нь, Ватикан нь Ром дотроо тусдаа улс байсныг, тэнд анх Есүсийн сүм байгуулагдсаныг, Ватиканы гадаах Гэгээн Петрийн сүм яагаад тойрог хэлбэртэй, барок стильтэй байгааг нэгэнт тийш аялсан монголчууд маань анзаарч, мэдээд авах хэрэгтэй.

-Тэгвэл урлагийг ойлгож, мэдрэхэд бидэнд юу дутагдаад байна вэ?

-Харж буй юмаа л зөв харах ёстой болов уу. Жишээ нь, Сүхбаатарын талбай орохдоо “Энэ хөшөө аль үеийн бүтээл билээ, хэн урлав, Сүхбаатарын гарыг яагаад дээш өргүүлэв” гэх мэтийг л ажиглаж мэдэхэд болно. Бид хүүхдүүддээ ийм энгийн мөртлөө бодит зүйлийг тайлбарлаж өгдөггүй. Намайг хүүхэд байх үеийн, түүнээс өмнөх үеийн, мөн шинэ цагийн шилэн барилгууд гээд цаг, цагийн гэрч болсон бүтээлүүд Сүхбаатарын талбайг тойроод байж байна. Хотын төв цэг тэр чигээрээ Монголын түүхийг өгүүлдэг. Бусад улс оронд ч бас ингэж л таниулдаг. Гэтэл манайд ном уншуулах зэргээр түүхийг хүнд хэлбэрээр заагаад байх шиг. Европчууд, ялангуяа францчууд хүүхдээ хар багаас нь музейд дурлуулдаг. Музейд дуртай, урлагийн бүтээлд хайртай болгохын тулд хүүхдээ музейд 20-хон минут тоглуулчихаад аваад явчихдаг. Аливаад миний юм, бидний юм, эх орны минь юм гэх хандлага, хүмүүжлийг олгох дадал хэвшил Европт 200-аад жил үргэлжилж байна даа. Нөгөө талаас, байсан юмыг байсан чигээр нь, бодитоор нь хүлээн авч, хойч үедээ үлдээх нь чухал. Саяхан зурагтаар Монголын нэлээд боловсролтой хүн “Би ЗХУ, социализмын үеийг ярих дургүй. Уур хүрээд байдаг юм” гэж ярихыг сонслоо. Дэлхийн хамгийн хүчтэй, хамгийн тайван хоёр гүрний дунд байгаа нь бидний аз биш үү. Тэднээр хамгаалуулж ч чаддаг, хөгжиж ч чаддаг байх ёстой л гэж боддог. Алдаагүй юм гэж хаана ч байхгүй. Харин үүнийг хойч үе нь мэдэж байхын тулд түүхийн гэрчүүдээ хамгаалдаг байх нь чухал.

-Дэлхийн хамгийн олон үзэгчтэй Луврын музей, бас Версалийн хааны ордныг эх хэлээрээ тайлбарлах эрх авах нь тийм ч амаргүй байх. Та ямар шалгуур хангаж ийм эрхтэй болсон бэ?

-Би Францад 20 жил амьдарч байна. Уг нь социализмын үед Оросын Санкт-Петербургт Сурган, сэтгэл судлалын багш мэргэжлээр дээд сургууль төгссөн юм. Гэхдээ Францад энэ диплом хүчингүй байсан болохоор мэргэжлээрээ ажиллаагүй. Намайг Францад байх үед аялал жуулчлалын компанид ажилладаг найз маань “Ганц өдөр хөтөч хийгээд өгөөч” гэж гуйлаа. Ингээд би ЮНЕСКО-гийн жуулчдыг онгоцны буудлаас тосч аваад өдөржин үйлчилдэг юм байна.  Сэтгэл судлалын багш болохоор ч тэр үү, нүүрэмгий байсан байх. Ер нь хүн шударга, үнэнч, хүнд хайртай байхад л болчихдог шүү дээ. Гэтэл маргааш нь нөгөө хүмүүс хөтчөө голоод, намайг асуугаад байж. Тэгж л аялал жуулчлалтай холбогдсон. Жуулчдаа аваад Луврын музейн гадаа очихоор урлаг судлаачид, мэргэжлийн сургуулийг нь төгссөн хүмүүс үйлчлүүлэгчдийг маань аваад орчихдог. Музей үзсэн зочид гарч ирэхдээ “Үнэхээр гоё юм аа, ингэж гоё тайлбарлах гэж?!” гээд л шагшина. Тэгэхээр нь “Тэр гоё юмыг үзэж харахсан, би ч бас тийм мундаг хөтөч, тайлбарлагч болохсон” гээд нэг тийм монгол зан хөдөлдөг юм байна. Нэг удаа жуулчдаа дагаад Луврын музей орлоо. Тэр мундаг бүтээлүүдийг нь үзэж, тайлбаруудыг нь сонсоод урлаг судлал гэдэг хэчнээн агууг, хүн төрөлхтний түүх гэдэг нь миний түүх, улсын түүх, дэлхийн түүх болохыг, бүх юм чинь нэг л юм байна гэдгийг ойлгосон. Өөрийнхөө мэдлэгээс ч ичсэн. Тэгээд л сурах ёстой бүх сургуульд нь сурахаар шийдсэн хэрэг. Эхлээд Парисын Сарбонийн их сургуулийн Урлаг судлалын ангид нэг жил сурлаа. Дараа нь Туризмын дээд сургуульд орлоо. Луврын сургуульд нь мөн гурван жил сурдаг юм байна. Хажуугаар нь хэлний сургуульд давхар явлаа. Ингэж, ингэж сая нэг юм музейн тайлбарлагчийн эрхтэй болсон.

-Ийм олон сургуульд сурах хөрөнгө зардлыг яаж олж байв?

-Ажил хийж олсон мөнгөө бариад л хичээлдээ гүйнэ. Музейн тайлбарлагчийн сургууль маш өндөр төлбөртэй. Би Францад нийт таван жил сурсан. Хамаг мөнгөө өгсөн. Бараг буцааж олж авч чадаагүй л дээ. Гэхдээ би ажилдаа дуртай. Тийм болохоор аялал жуулчлалын бизнесээрээ л амьдардаг. Луврын музей улсын байгууллага учраас  жуулчдаа хүлээгээд зүгээр цалин аваад байдаг гэж зарим хүмүүс намайг буруу ойлгодог. Би музейг тайлбарлах л эрх авсан болохоос тэндхийн орон тооны ажилтан биш. Жуулчид миний ажил олгогч учраас урьдчилж надтай холбогдох тохиолдолд би зав гаргаад л гүйгээд очдог.

-Танаас өөр албан ёсны эрх авсан Луврын музейн тайлбарлагч монгол хүн бий юу?

-Одоогоор байхгүй. Ирээдүйд гарч ирэх байх.

-Таныг Луврын музейн тайлбарлагч болсноор монгол хэл тус музейн албан ёсны 36 дахь хэл болж бичигдсэн гэсэн. Энэ их сайхан сонсогдож байна?

-Ийм зөвшөөрлийг авахад маш хэцүү. Гэхдээ Франц улс монгол хэлийг музейд тайлбар хийх албан ёсны хэл гээд зөвшөөрчихсөн юм биш. Харин албан ёсоор монгол хэлээр тайлбарлах эрхийг зөвхөн надад л олгосон гэсэн үг. Луврын музейн 36 дахь хэл гэж байгаагийн учир нь нэг хэлийг нэмж бүртгэлээ гэсэн үг. Ер нь Францад музейн тайлбарлагч болох хүн япон, хятад, англи, герман, орос, франц хэлнээс гурвыг нь маш сайн эзэмшсэн байх ёстой. Тиймээс ч Францдаа дээд сургуульд гурван жил сурсан хүн дахиад хоёр жил сурах шаардлагатай болдог.

-Луврын музей үзмэр, үйлчилгээгээ хэрхэн баяжуулж, өөрчилдөг вэ?

-Луврын музей 1789 онд Францын хувьсгалын үед хаалгаа нээсэн. Версалийн хааны ордон XVII зууны үед байгуулагдсан. Тэр үеийнхээс юу ч өөрчлөгдөөгүй. Өөрчлөгдсөн зүйл гэвэл, 1989 онд хуучин, шинэ Луврыг холбосон шилэн пирамидыг барьж ашиглалтад оруулсан. Луврын музей нийт 400 мянга гаруй үзмэрийнхээ 20-иод хувийг л дэлгэсэн байгаа. Дээр нь үзмэрээ байнга баяжуулж байдаг. Харин үзэгч, жуулчдын тухайд Хятадаас жуулчдын маш том багууд очих болсон. Луврын музейд очиход алхах зайгүй болсон. Хятадууд урлагийн мэдлэгээ дээшлүүлэхэд маш их анхаарч байна. Монголчууд ч бас тийм болоосой гэж боддог.

Францад музейнхээ үзмэрийг нэмэгдүүлдэг олон арга бий. Урлагийн бүтээлийг аль болох гадагш гаргахгүйг хичээдэг. Хувь хүмүүсээс худалдаж авна. Эсвэл “Та таван жил төлөх татварынхаа оронд хувийн үзмэрээ музейд тавьж болно. Бид хамгаалалтыг нь хариуцна” гэх мэтээр харилцан тохиролцоно. Зарим иргэд өөрт байгаа бүтээл нь цор ганц хувь байсан ч музейд хандивладаг. “Эх орондоо хандивлав” гэсэн бичигтэй бүтээлүүд цөөнгүй бий. Энэ бол үр хүүхдүүдээ урлагт, уран бүтээлд хайртай, түүний үнэ цэнийг мэдэрдэг, түүгээр дамжуулж бусдыг хайрлан хүндэлдэг болгож өсгөсний нэг гавьяа юм уу даа.   

-Луврын музей дотор Монголын түүхийг өгүүлэх үзмэр хэр их байдаг бол?

-Албан бус мэдээгээр 2-3 материал байгаа гэдэг. Тэр нь гэхдээ Монголынх гэсэн баталгаа байхгүй. Зүгээр “Чингисийн удмынх байж магадгүй” л гэж таамагладаг. Луврын музейд саяхан нээгдсэн лалын шашны үзмэрүүдийн танхимд тавьсан байна билээ. Казахстан, Узбекстанаас гаралтай ч байж магадгүй.

-"Хүн төрөлхтний нэг номерийн дайсан бол тансаг хэрэглээ” гэж Д.Урианхай гуай хэлсэн байдаг. Ийм хандлагаар биш юмаа гэхэд эд зүйлсэд хүлэгдэхгүйн эрх чөлөөг эрхэмлэгсэд нэмэгдсээр байна. Энэ байдал хэрэглээ өндөртэй Франц, Европчуудад хэр ажиглагдах юм бэ?

-Европчуудын хувьд ганган хэрэглээнээсээ ичдэг болчихсон байна. Гоё зүйлээ баяр ёслолын үеэр л хэрэглэнэ. Жишээ нь, хурим болоход бүгд гоё хослолоо өмсөөд, гоё том машиндаа 6-8-уулаа суугаад ирдэг. Монголчуудын хувьд, уучлаарай би шүүмжилж байгаа юм биш шүү. Гоё юм хэрэглэмээр байгааг ойлгож байна. Манайхан мэдээж ганган, дэгжин. Гэхдээ удахгүй манай залуучууд, бизнесмэнүүд, ерөөс хэн хүнгүй том гоё машинд суух нь тийм ч чухал биш гэдгийг ойлгож, энгийн зүйлсийг хэрэглээ болгож эхлэх байх. Би Монголд ирэхээрээ дүүгээсээ “Заавал ийм том машин унах хэрэг байна уу” гэж асуудаг юм. Европт жижиг машин унах тусам хоёр машины дундуур ороод, багахан зайгаар багтаад явчих боломж их байдаг.  Хувцас хэрэглэл дээр ч мөн адил.  Ангийн, амьтны арьс үс гэхээсээ илүү энгийн, дулаан, сайхан хувцас зөндөө бий. Энгийн сайхан хувцасласнаар бусдыгаа хүндлэх төдийгүй байгалиа хамгаалж буй хэрэг юм. Жишээ нь, Европт би метронд хэзээ ч өсгийтэй гуталтай суухгүй. Пүүз ч юм уу, намхан ултай гутал өмсдөг. Европт хүүхнүүд цүнхнээсээ гадна торонд туфлиэ хийгээд барьчихдаг. Энэ бол бусдыгаа хүндэлж байгаа хэрэг. Ингэснээр хэн ч над руу харахгүй. Европт хүмүүс аль болох өөрийгөө товойлгож харуулахгүй, бас бусдыг харахгүй байхыг хичээдэг нь гол яриандаа анхаарлыг нь хандуулах бизнесийн нэг арга юм. Сайн ажигласан бол намайг анзаарч  л байгаа байх өөрөө.

-Харин тийм. Би тантай анх удаа уулзаж  байгаа мөртлөө таныг маш амархан таньсан. Өмссөн хувцас, имиж төрх нь нүүр номныхоо гурав, дөрвөн жилийн өмнөх зурагнаас огт өөрчлөгдөөгүй байх юм. Будаггүй цайвар нүүр, шууж самнасан үс, жинсэнд өмд, түрийтэй  хар гутал... гээд л? 

-Намайг энд ч, Францад ч гэсэн танихад маш амархан ш дээ /инээв/. Жишээ нь, би хар хөх, цайвар, цагаандуу гээд ердөө гурван өнгийн жийнсэн өмдтэй. Цамцнууд маань бас бүгд адил богинохон. Нэг төрлөөс хэд хэдэн өнгийг, эсвэл цагаанаас нь гурвыг авчих жишээтэй. Гутлаа ч бас дандаа адилханыг авдаг. Харин хоёр загварын цүнх сольж барьдаг. Тэр нь амар байдаг юм. Ямар ч хүнтэй уулзахад надад ичиж зовох зүйл байхгүй. Би хэзээ ч уулзаж буй хүнээсээ илүү “гялгар” байхгүй. Хэн ч миний ээмэг, бөгж рүү анхаарахгүй. Тиймдээ ч тэр хүн надтай энгийн дотно харилцдаг. Хөтөч хүн бусдаас ганган байж болохгүй гэж сургуульд заадаг. Ажлаа хийж явахад надад гангалах шаардлага байдаггүй. Харин хуриманд уригдвал даашинз өмсөх ч юм уу, ганц бөгж зүүдэг ч юм уу, арай өөр хувцаслана. За ер нь бөгж зүүхгүй дээ.

 

-Тэгэхээр хөтөч хүнд бас мэргэжлийн стиль гэж байдаг байх нь ээ?

-Үйлчлүүлэгчээсээ илүү ганган, эсвэл бохир байж болохгүй гэж сургуульд заадаг. Маш цэвэрхэн байх хэрэгтэй. Үнэргүй байх ёстой. Юу гэсэн үг вэ гэхээр үйлчлүүлэгч надтай суухаас ичихээргүй, санаа зовохооргүй байх, өөр зүйл рүү анхаарлыг нь хандуулахгүй байх ёстой гэсэн үг. Жишээ нь, үзмэрээ тайлбарлаж байхад үйлчлүүлэгч миний ээмэг рүү биш, миний ард байгаа уран зураг руу л анхаарч байх ёстой. Хорин жилийн өмнө Оросын жуулчид миссийн тэмцээнд оролцох гэж байгаа юм шиг дүр төрхтэй онгоцны буудалд буудаг байлаа. Одоо тэд энгийн болсон. Одоо харин хамгийн ганган хүмүүс нь хятадууд байна. Тэгэхэд Европын саятнууд бол хэзээ ч мөнгөтэй гэдгээ харагдуулдаггүй. Хоёр евро дээр ч бодол болж жүжиглээд зогсчих нь бий. Гэхдээ цайны мөнгөө бол өгчихөөд явчихна. Энэ бүхнээр би энгийн л байвал хүн надтай илүү дотно, сэтгэлээсээ харилцдаг гэдгийг хэлэх гээд байгаа хэрэг. Тэгээд ч ганган хувцас, зүүлт Европт хулгайчдыг татдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь, серби, цыган, румынүүд байна. Францад хулгай хийсэн ч 16 нас хүрээгүй л бол хариуцлага хүлээлгэдэггүй, шууд сулладаг. Харин франц хүний хүүхэд хэрэг хийсэн бол ээж, аав нь шийтгэл хүлээнэ. Энэ байдлыг ашиглаад тэнд хар багаасаа франц хэл сурчихсан гадны хүүхдүүд их хулгай хийдэг. Тэд ихэвчлэн Ази жуулчдыг дагаж, бэлэн мөнгийг нь авдаг. Тиймээс тэнд ганган байх шаардлагагүй.

-Холын хүнээс үг сонслоо. Асуугаагүй ч хэлэх юм сан гэж бодож байгаа зүйл байвал манай уншигчидтай хуваалцаач? 

-Би Монголдоо ирэхээрээ таксигаар их үйлчлүүлдэг. Такси авсаархан төдийгүй бензин бага зарцуулж, утаа бага гаргадаг шиг санагддаг. Тиймээс ч Монголд хамгийн их уулздаг, харилцдаг хүмүүс маань таксины жолооч нар. Тэдэндээ хандаад “Дуу бол чухал, сайхан урлаг. Гэхдээ дууныхаа хажуугаар радиогоор явдаг мэдээ мэдээллийн, соён гэгээрүүлэх нэвтрүүлгүүдээ сонсож, ном сэтгүүл уншиж, боломжоороо өөрсдийгөө хөгжүүлээрэй” гэж хэлмээр байна. Бид тархиа цэнэглэж, мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай шүү.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Г.Оюунтунгалаг: Европчууд ганган хэрэглээнээсээ ичдэг болсон  
Үзсэн: 171603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.4.xxx] 2018-04-29 22:23
Танай компаний аялалын маршрут, үнэ тарифыг хаанаас үзэж болох вэ.
Зочин [66.181.183.xxx] 2018-04-22 16:16
Манайхан саяхнаас мөнгөтэй босон болохоороо одоохондооо машин, ээмэг бөгж, бренд хувцсаар гангарах үе дээрээ байгаа, хүүхэд ийм дээрээ хөөрхөн гэдэг дээ, гаднаа гял цал бол дотроо хоосон л толгойто байдаг юм доо, ерөнхийлэгчийн зөвлөх гэх мундаг эмэгтэй хүртэл зурагтаар янхан улаан уруултай гарч байгаа нь одоо ийм үе дээрээ явж байгааг харуулна, тэгсгээд болих биз ээ
goody [173.79.214.xxx] 2018-04-19 11:48
Xet oroosgol yaria boljee. tiimee gangaraa bol zaaval baix shaardlagagui, Engiin baix tusamaa l xun stress bagatai amidarax bolomjtoi bolnoo. Gevch Asian oronuudad ene bol barag bolomjgui yum. JIshee ni Japan, Korea, Mongolia & China bol based on Shame society...ene-g google-r olj unshaarai. buur ertnii iim zan surtaxuuntai gene-d ni baidag gej sudalgaagaar garsan bgaa. Xund muuxai xuvtsastai, xirtei esvel doojoogui xaragdax -s ichdeg. Buur xar bagaas ni gadnaas xun orj irnee geree tsever bailga, xuvtsasaa solij gar gex meteer zaaj surgaj xumuujdeg geed olon factory durdagdsan baigaa.
Зочин [202.179.11.xxx] 2018-04-02 15:36
Сайхан ярилцлага байна. Баярлалаа. Харин 2 зүйл санаанд орлоо. Нэг европ хүн ингэж асууж байсан юм: - Монгол эмэгтэйчүүд бүгд чихэндээ шар өнгийн алтан ээмгийг өдөр ч, шөнө ч, баяр ёслолоор ч, уйтгар гунигын үед ч адилхан зүүх юм, энэ ямар нэгэн ёс уу?... нөгөө нэг нь булган шуба, нөгөө үстэй годон гутал билүү тэрнийг - танай төр засгаас бүх хүмүүст тавьж олгодог юмуу гэж. За гутал ч яахав булган шуба бол ч арай л байгаа л даа.
Зочин [66.181.178.xxx] 2018-03-31 07:48
.хувцас бурхан бие чөтгөр гэдэг үгийг санахад манай монглчууд хувцсанд их ач холбогдол өгдөг юм шиг байгаан .монгол бүсгүйчүүд сайхах хувцасладаг .гэхдээ хадаас шиг нарийхан өндөр өсгийт өмсөөд явган таваргаж яваа залуу эмэгтэйчүүдийг хараад дэндүү оюуны доройтолд байгааг мэдэрдэг шүү.
Баянаа [103.212.116.xxx] 2018-03-10 18:39
Оюунтунгалагтай яаж холбогдох вэ луврийн музей үзэх гэсэн юм монгол тайлбартайгаар
СЭТГҮҮЛЧ ДАВААДУЛАМ [202.70.34.xxx] 2018-03-28 12:26
Та facebook Луврын музейг тайлбарлагч гэсэн фейс хаяг руу нь захиа бичээрэй.
Зочин [88.153.7.xxx] 2018-03-10 02:31
Icheed bh n ch haashaa yum . Minii anzaarsnaar bol materiallag zuild tiim ch ih ach holbogdol ogdoggui yum bnlee
Гэгээ [66.181.161.xxx] 2018-03-09 19:38
Чин сэтгэлээсээ өгсөн сайхан ярилцлага байлаа. Моэголчууд тогос шиг гоёх дуртай хүмүүс. Үүнийг би буруушаадаггүй. Яагаад гэвэлбилний өвөг дээдэс хүн төрөлхтөнд соёл тэр дотроос хувцасны соёлыг түгээн дэлгэрүүлсэн. Дөрвөн улиралдаа тохируулж хувцасладаг болохоор олон хувцастай байх ёстой мөн ноён заяатай ард түмэн шүү дээ бид чинь. Гэхдээ мянга тогос шиг байгаад толгой эь хоосон бол гутамшиг болно л доо. Монголчуудыг соён гэггэрүүлэх гэж өөриынхөө итгэл сэтгэлээр зүтгэж яваа жирийн сайхан монгол бүсгүйд баярлалаа. Ажил үйлс нь өөдрөг байх болтугай
Зочин [77.213.196.xxx] 2018-03-09 18:21
Goe yarilclaga baina. Uhaantai emegtei baina, Bayar hurgye!!
Sarah [202.9.42.xxx] 2018-02-19 20:15
Mongoldoo bugd artisan shubee umsuud dulaakhan yavaasai
Sarah [202.9.42.xxx] 2018-02-19 20:07
Khuvtsasnii soyol saikhan shuu dee. Khet engiin barlag sh dee
Sarah [202.9.42.xxx] 2018-02-19 20:05
Mongolchuudiin xuvid jijig tsaasan benzin iddeggui mashin ayaultai . tom ayaulgui mashinaa bariasai gej khusekh bna daa
Зочин [27.123.214.xxx] 2018-02-10 12:34
Neriig n medehgui bolohoor ene hunii tuhai haigaad oldohgui bsn yum bayrlalaa
Bi [174.214.4.xxx] 2018-02-09 08:55
Kheterkhii tav tukhai bodood bkhaar khuvtdasnii soeylgui boldog umaa Americachuud kheterkhii engiin ene khuvtsanii soeylgui buduuleg kharagdG umaa . Khun dGaad namiraad khereguigee goyooroo urgelej yv mongolchuudaa
zochin [202.131.229.xxx] 2018-02-12 12:58
hurgugchinduu hoolgui, tarhindaa erdemgui hevtjiij zeeliin bulgan shuba, iphone utas, benzingui mashin unahaasaa ichmeeriin
Зочин [78.150.112.xxx] 2018-02-08 17:05
europchuud gangan hereglenese ichdeg bolson gej bicheed tenegted.
mglhuu [88.179.32.xxx] 2018-03-09 16:14
baga ch bolov bolovsrohiig bod do hun guai
бат [183.177.98.xxx] 2018-02-07 09:17
бас нэг жинхэнэ монгол
Зочин [122.201.24.xxx] 2018-02-07 00:10
gadsan undur gutaltaı ulgııteı huuhdee tevreed delguur heseed yu ch bolooguı yum shıg çgangachuul mnl d bna aa hoorondoo ursulduud araı ene shıngen baalaa gej ataarhah holguı humuuseer duuren
Зочин [95.91.214.xxx] 2018-02-06 23:49
Evropchuud gangan heregleeneesee Icheed baih ni ch haashaa um, erdoo l haana yamar um omsohoo tohiruulj l omsdog. Eronhiidoo manaikhniig bodvol engiin huvtsasladag. Unetei ed zuil heregleddg humuus ochnoon l bii. Ene bol hun hunii orlogiin tuvshnees medeej hamaarna. Harin usleg edlel deer bol harin humuus suuliin ued ers tatgalzdag bolson, an amitdiig hamgaalah uudnees.
Зочин [202.179.26.xxx] 2018-02-06 18:07
ухаалаг сайхан бүсгүй байна баярлалаа
Parist neg eder yyljahiig hicheeye! [148.60.92.xxx] 2018-02-06 17:32
sain bna syy!!!yamar mundag yum be?l....gej helmeer bna!bolobsrol gedeg chini erdee l ene syy dee!!ene bysgyi bol Manai tord baigaa hymyysees hamaagyi iluu bolobsrol ezemsijee!!gehdee ter ni yrlagiin tailbarlagch hetech hyn gedeg chini asar ender medlegtei hynd yum helj egeh bilegiin nydnii haraatai holch yhaantai baih ter bygdiuig ezemsijee!bayar hyrgye!
Зочин [148.74.221.xxx] 2018-02-06 13:47
Европт очиж үзсэнээс амьдарч үзээгүй тул мэдэхгүй юм, гэхдээ анги зэрэглэл хөрөнгө чинээний ялгаа бол хаа ч байгаа, толгой баячуудын хүрээлэлд бид нэвтэрч үзэхээргүй шүү дээ, хувийн эдлэн шилтгээнүүдэд нь зарц үйлчлэгч дүүрэн, хувийн онгоц... гээд тансаг хэрэглээ нь үе дамжсан байдаг, энд бол дундаж иргэдийн түвшинд л яриад байна. Америкт ч мөн дундаж дийлэнх нь боломжийн орлоготой хөрөнгөтэй ч их энгийн өмсгөл зүүлттэй хэдий ч хэрэглээнд шүтүүлсэн энэ нийгмээ дагаад эдийн сонирхол их, илүүдэл эд зүйл ихтэй, худалдан авах дон нийтлэг байдаг нь худалдаа бизнесийнхний ов мэх, мөнхийн хямдрал урамшуулал, худалдан авалтыг бүх талаар хялбар болгож байгаа технологи хэрэгслүүд ихэсч байгаатай ч уялдаатай. Тэгэхээр Масс гэдэг нь энэ хөрөнгөтний нийгмийн бүтээгдхүүн тул яалт ч үгүй эд шүтсэн иргэд болж хувирдаг. Боловсрол өндөр, сэтгэлгээний хувьд дэвшилттэй, газар газар амьдарч ажиллаж нүд тайлсан хүмүүс л энэ гинжнээс тасарч чадсан байдаг, харин нийгмийн хувьсал нь цаг хугацааны л асуудал
mglhuu [88.179.32.xxx] 2018-03-09 16:19
sanal neg bn, hun torolhtonii hamgiin shilmel niigemshil l ene sho de odoogoor
Зочин [202.179.4.xxx] 2018-03-01 17:34
very good comment
Зочин [202.55.183.xxx] 2018-02-06 10:27
Баяраллаа
Зочин [103.57.93.xxx] 2018-02-06 10:09
Соёлын ялгаа гэж энэ дээ! Өндөр хөгжилтэй орнууд эмэгтэй буюу нийгмийн хөгжил, эрүүл мэнд, мэдлэг мэдээлэлдээ анхаардаг бол буурай хөгжилтэй орнууд эрэгтэй соёл буюу том машин сайхан хүүхэндээр гангалдаг юм даа. Франц герман шиг болоход арай л болоогүй байгаадаа манайхан. Харин тэр үйлчилгээний ажилтны гаднах байдал, хувцас хэрэглэлийн стандарт манайд гайгүй болж байгаа шүү, тэр тусмаа үүрэн холбоо, банкан дээр. Сүүлд интермед эмнэлэг дээр бол жоохон шүүмжилмээр санагдсан
Зочин [27.123.212.xxx] 2018-02-06 08:35
Huvtsaslalt yariad nemerguide. Mongold harahad tasarhai gangan miss huuhen, us salon zasalttai, hums manicur tasarhai, oirhon ochinguut shal umhii unertei humuus baih ym. Yu n medegdehgui dotor muuhairmaar. Tegj gangalj baih tsagaa usand orohod ashiglamaar ymaa.
Зочин [202.131.227.xxx] 2018-02-06 08:04
Manai mongolchuud haana ch argaa olood amidarchihdag uhaalag humuuc shuu G.Oyuntungal busguig umnu ni ty r uzej bsan mun baharhaj bsan .Zurag deer bgaa 2 hun ih haramsltai l bn daa bodvol museid tailbar hiilgej bgaa bololtoi daanch chihevchtei yum.......
Зочин [202.70.34.xxx] 2018-02-06 10:17
Чихэвч нь тайлбарлагчийн яриаг тод сонсох зориулалттай чихэвч байнаа.
ouynerdene [66.181.160.xxx] 2018-02-06 07:09
Goy niitlel bna.Ulsuh medremj bagach gesen namjlaa .Yg l ene shuudee Gylgar amidarch bultiitlee goyj yvaad yahii te eh ornooroo baharhaj delhiin soyltoi bolomjooroo taniltsiy saihan busguid amjilt
Зочин [46.5.254.xxx] 2018-02-06 04:06
Германд амьдраад хэдэн жил болж байна. Ер нь хэт тод өнгийн хувцас ч өмсөж чадахаа байсан. Биед эвтэйхэн л юм өмсдөг болсондоо. Ганц монетэн ээмэг бөгжтэй нөгөөдөхөө ч зүүж явахаа байсан хайрцагандаа хадгалаад хэдэн жил боллоо доо. Эд ер нь тэгээд гоёж гоодохгүй сүлжээ дэлгүүрийн хямдралаар ирдэг бараанаасаа хувцаслаад явж байдаг. Хээ шаагүй, хэн юу яаж өмсөжүү гэж өлөв дөлөв хийж, өмссөн зүүссэнээр өөлж голоод байхгүй амар л байдаг юм. Тэгээд хүн өөрөө ухаан байвал хэрэгтэйгээ аваад хэрэггүйг нь хаячиж чадна доо.
Зочин [37.173.133.xxx] 2018-02-06 02:42
Saya luvriin muzei uzehdee tailbarlagchgui muuhai bsoon. Iim tailbarbarlagch bdgiig ert medsen bol holbogdoh blaa.
Зочин [93.219.140.xxx] 2018-02-06 02:31
uranhai, nöhööstei baih ni hamaagui gol ni tseverhen baih heregtei,alt möngö zuuhedee uzmer muzei boltloo bish donj stiliig ni taaruulah heregtei.bajr eslol bish ued kostem hoslol zangia goeliin botink(offist ajildag bolon töriin alband bish)ömsööd heregui
Zochin [139.5.219.xxx] 2018-02-06 00:54
Bi mongoldoo l amidardag gadaadad amidarch uzeegui ch ene emegtei shig boddog eniig sonsood bi buruu bodoj yavaagui um bn gedgee medej avlaa
Зочин [103.229.121.xxx] 2018-02-05 21:51
mash saihan yariltslaga boljee amilt
Зочин [109.23.154.xxx] 2018-02-05 21:43
Frantschuud harin ih zagvarlag humuus Avdg tsalin amjirgaanaasaa shaltgaalj huvtsasladg.
tserenkhand [202.9.41.xxx] 2018-02-05 21:27
mash ih bayarlalaa mongolchuuddaa iim saihan setgel gargaj baigaad
Зочин [194.144.52.xxx] 2018-02-05 20:50
ганган л эгч байна ш дээ.
ааа [80.42.136.xxx] 2018-02-05 20:47
Баруунд хүмүүс ганган хээнцэр байх гэдэггүй, хэт үнэтэй хувцас хэрэгсэл өмсөх гэдэггүй, үнэтэй том машин ч унах гэдэггүй, маш энгийн, угаасаа л ийм, улс нь энэ хүртэл хөгжчихсөн. Жирийн хүмүүсийн хувьд ийм. Асар үнэтэй, топ брэндийн хувцсыг авдаг нь ч байна, авлаа өмслөө гээд бусдаас илүү гэж өөрснийгөө бодон бусдыг дорд үздэггүй, тийм этик байхгүй. Харин, үүнийг монголтой шууд харьцуулж сайн муу гэж ярих нь учир дутагдалтай. Яагаад гэвэл, монголчууд бүгд оюуны дотойтолд орсон, моралийн буюу ёс зүйн ёс суртахууны уналтад орсон, хуйгаараа, хар массаараа тэнэглэлд орсон, тэрэн дундаас баяжсан нь өмссөн, унаснаараа гайхуулдаг, дээрэлхдэг. Шал хоёр өөр нийгмийг хооронд нь шууд харьцуулах нь буруу. Монгол бол одоохондоо эрүүл биш ниймгийн хөгжилтэй байгаа, цаг хугацаа хэрэгтэй, магадгүй 30 жилийн дараа өөр болох байх. Одоогийн байгаа нь угаасаа ийм байхаас өөр аргагүй.
Зочин [202.179.26.xxx] 2018-02-06 19:33
Эрүүл биш хөгжил гэдэгтэй бүрэн санал нийлж байна . Булган дээл өмссөн хэрнээ гар нь халтар хиртэй амны үнэрээ үнэртүүлээд явж бгаа авгай хүүхнүүд , том хар машин уначихаараа адгуус шиг эргүүтдэг мал эрчүүд мөн ч олон байна даа.
zochin [202.131.229.xxx] 2018-02-12 13:06
tsagaa tulval ter bulgan shuba chin nimgen, huiten, yadjaahad mglchuudiin bulga gj bodood umsuud bgaa ni bolovsruulsan tarvaga, zarim ni manjuurt sergeesen huuchin bulga. FOMO buyu fear of missing out buyu busdaas dutahgui bh gsn setgelgeegeer l bulga nertei tarvaga umsuud yavjaagaa humuus, uruvdmuur yu umsuj bgaagaa ch medku.
zochin [202.131.229.xxx] 2018-02-12 13:04
bi lav huuhed bhaasaa pelnik umsuud, tsasnii gutaltai, nooson malgaitai alhahdaa alhaal, avtobusdahdaa avtobusdaad hulduj uheegui, uvchin tusaagui bj l bn, zaaval uursdiiguu us noos umsch, benzinii luu unaj bgaagaa zuvtguh argaa olj yadhiimaa, zundaa 7 honog huduu yavhiin tuluu buten jil hotod baliar tom har yum unah yamar hereg bn, 2,3 mashinii zogsool ezleed, zam dr hundulsuud
Зочин [202.131.236.xxx] 2018-02-08 11:17
Европт том машин унах шаардлагагүй гоё замтай, манайд нахман жижиг машин унахад хэцүү зам муутай, хөдөө гадаа дэд бүтэц хөгжөөгүй, нэг талаасаа манайд хэрэгцээ шаардлага байна. Гоё замтай бол хэн бензин үрэн үрэн том том машин унах вэ дээ. Шубны хувьд монголынх шиг хүйтэнд ангийн үс өмсөх нь бас л цаг уурын шаардлага байна. Куртик 1,2 жил өмсөөд л нимгэрээд ирдэг... Европд шөнөдөө -40 хүрдэг үү...үгүй л биздээ хэт туйлширах хэрэггүй ээ
Зочин [37.201.192.xxx] 2018-02-05 20:21
ene hvn erdoo ch evropchuud shig bai geegvi sh dee heregteig ni awaad hereggvig ni sonsoogvi unshaagvi yum shig l bail da ewropod irsen hvn bvhen l boddiin ugasaa huwts hunar gadaad vzemjindee dendvv ich achaalal ogohgvigeer bied ewteihen tsewerhen l bol yu ch hamaagvi omsood oortoo itgeltei yawdgiig ni haraaad yaltchgvi mongolchuudaa iim boloosoi gej boddiim da.
Зочин [37.201.192.xxx] 2018-02-05 20:15
Uuchlaarai ene hvntei yaj holbogdoh we utas entr bn uu
Зочин [202.9.41.xxx] 2018-02-05 20:14
Yamar goe uhaaral uguhuur yriltslaga ved
Zoch [66.181.189.xxx] 2018-03-30 08:14
Urd n uhaangui bsan yumuu chi.
Зочин [122.201.22.xxx] 2018-02-05 19:26
Kkk tegeed haltaigaad yvahiin bna l daa.
Зочин [202.179.26.xxx] 2018-02-06 19:33
Хөөрхий дөө чи ,Жалга довны үзлээсээ салаад арай өөр юм бодох гээд оролдоод үзээч .
Зочин [103.26.195.xxx] 2018-02-05 21:30
oilgoj unsh hu haltar bai geegui bn kkk
Зочин [103.78.35.xxx] 2018-02-05 21:14
Halaatj yav geegui l bnshdee. Ym oilgoj negiig bodoosoi l gesen utagtai bna. Unshaj bgaa ymaa 2 talaasni
Зочин [150.129.142.xxx] 2018-02-05 18:55
Mongolchuud yagaad evropchuud shig engiin huvtsaslah estoi gej. oron ornii humuusiin ontslog gej baidag blguide. manai orond nuuree budahgui bval hetsuu shde toos shoroo utaanaas ehleed bohirdol ihtei shude. Yagaad zaaval manai mongolchuud tiim iim gej yaridgiin be.
zochin [202.131.229.xxx] 2018-02-12 13:07
baigaa bugdeeree zeel avaad goyood bj dee. ternees ch dutku enenees ch dutku gl,
Зочин [202.179.26.xxx] 2018-02-06 19:34
Тэгээд халтар сарман болтлоо өөр хүн шиг болтлоо будах чинь арьсаа хамгаалж бгаа гэсэн үг үүү хаха
Зочин [43.245.44.xxx] 2018-02-05 17:17
Ene huvi bodol . Medleg bolosroltoi geed yag tani shig nuuree budahgui , aimar engiin huvtsas umsuud yavah emegteichuud ene ued ugui l bolovuu.
Зочин [211.238.85.xxx] 2018-02-05 17:11
Монголчууд гоёхын донтой. Гаднаа гяланцаг дотроо паланцаг гэж монгол үг байдгийг хаана ч явсан санах хэрэгтэй дээ. Гол нь таарсан хувцсаа цэвэрхэн өмсөх нь сайхан.
Зочин [62.4.157.xxx] 2018-02-05 17:01
Тийм шүү.Европд ганган хээнцэр биш эгэл жирийн хувцаслалтыг буюу өөртөө таалагдсанаа өмсдөг.бусдад таалагдах гэж гоедоггүй юм байна лээ
Зочин [202.21.113.xxx] 2018-02-05 14:47
монголчууд дэлгүүр хэсэхээ мэдэхээс юм үзнэ гэж бараг байхгүй. аялаж яваа нь их бохир, үнэртэй, бүдүүлэг байдаг сэгсгэр үс эртүүз өмд пүүз гээд хөдөө тэнэж яваа юм шиг дээр нь бүдүүлэг халтар байдаг үүнийгээ засмаар байгаа юм даа чингисүүд ээ дэлгүүр лүү бол хялайгаад дайрчина
С.Цэнгэлмаа [103.229.120.xxx] 2018-02-09 18:29
Дэлхий жижигхэн мөн Чингис өвөөгийн үед ч жижиг байсан,харин одоо Монголоосоо гарч үзээгүй хонхортоо байгаа Монголчууддаа зориулж хэлсэн байх. Зарим нь гадагшаа дотогшоо явсан нүд тайлсан нь айрай өөр сэтгэх болсон шүү.Манай нийгэм задарч аль дуртай газраа очих нь нээлттэй болждээ сайхан байна.Яах вээ хөө... дээрээ доороо орсоор байгаад хөгжиж л байна дөө.
Зочин [202.9.41.xxx] 2018-02-23 20:59
сайхан ярилцлага бна

Бидэнтэй нэгдээрэй