Шууд Chart

“RED DEAD REDEMPTION 2” тоглоомыг худалдаанд гаргана

2018-02-05 13:46:54

Технологийн дэвшлийг хөгжүүлсээр байгаа нэгэн салбар бол компьютер тоглоомын ертөнц. Компьютер графикийг бодит мэт дүрслэлтэй харуулах, дуу дуугаралтыг өндөр түвшинд сонсгох нь видео тоглоом хөгжүүлэгчдийн гол зорилго байдаг. Энэ удаад компьютер тоглоом бүтээгч “Рокстар Гэймэс” компанийн бүтээсэн “RED DEAD REDEMPTION" тоглоомын хоёр дахь шинэ хувилбарыг онцолж байна.

Тус тоглоом дэлхийн тоглоом сонирхогчдын дунд асар их хүлээлтийг үүсгээд байгаа юм. Зохион бүтээгч компаниас тоглоомыг энэ оны 10 дугаар сарын 26-нд худалдаанд гаргах болсон гэж мэдээллээ.

Компьютер тоглоом үйлдвэрлэгч, хөгжүүлэгч дэлхийн шилдэг компаниудын хамтран зах зээлд гаргасан тоглоомны нэг нь “RED DEAD REDEMPTION" юм. Тоглоомын анхны хувилбарыг "Рокстар Сан Диего" компани бүтээж, 2010 оны тавдугаар сараас эхлэн дэлхий нийтэд борлуулж эхэлсэн байдаг. "Плей Стэшин 3" болон "Икс Бокс 360" консол дээр тоглох зориулалттай хамгийн сүүлийн шинэчлэгдсэн хувилбар нь 2014 оны зургаадугаар сарын 19-нд гарч байсан.

Энэ удаад хоёр дахь шинэ хувилбар нь гарахаар болж байна. 18-аас дээш насныханд зориулагдсан Ковбойчуудын адал явдлыг харуулсан сонирхолтой тоглоом юм. Тоглогч өөрөө өрнөдийн нэгэн эр зоригт ковбойн амьдралаар өмнөө тулгарсан асуудлыг шийднэ. Тоглоомын дуу, дүрсний чанар бодит байдал руу нэлээн дөхөж очсон, даалгавруудын түвшин ч гэсэн нэмэгдсэн. Хөгжүүлэгчдийн мэдээлснээр, тус тоглоомыг хүсэн хүлээж байгаа сая, сая тоглоом сонирхогчдын итгэлийг алдахгүй, шинэ, өвөрмөц өнгө аястай тоглоом болсон гэж онцлон танилцуулсан байна.

Тоглогч ямар ч төрлийн зэвсэглэлийг өөртөө сонгох боломжтой. Үүнд, ковбой буу, гар буу, хутга, бамбар, дравинк, дурантай винтов, энгийн винтов, зангидсан нударга, зэрлэг бух хөлөглөх болон гарт тааралдсан дайснаа гэмтээх боломжтой бүхий л төрлийн зэвсэглэлээр өөрийгөө хангах аж. 1911 оны Америкчуудын цаг үеийг харуулсан. Энгийн нэгэн цэргийн амьдралаар амьдарч байсан ковбой залуугийн гэр бүлд аюуд тохиолдож, улмаар гэр бүлээ хамгаалах зорилгоор мөн зэвсэгт этгээдүүд, дээрэмчидтэй тэмцэх зэрэг үйл явдлуудтай.

Тоглоомын үндсэн болон нэмэлт аяыг нэртэй хамтлагууд тоглож амилуулсан. Компьютер тоглоом шүүмжлэгчдийн зүгээс чамлахааргүй их сайшаалыг хүртсэн байна. "Дейли Мэйл" сонины газраас өгсөн нэгэн мэдээлэлд, тус тоглоом 100 сая ам.долларын ашиг орлого олсон гэдгийг онцолж байжээ. Харин энэ удаагийн хоёр дахь хувилбар үүнээс ч илүү их хэмжээний ашиг орлого олно гэсэн таамаглалыг дэвшүүлээд буй юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“RED DEAD REDEMPTION 2” тоглоомыг худалдаанд гаргана   
Үзсэн: 403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй