Шууд Chart

Эрх зүйн туслалцаа үзүүлэх зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт зарлаж байна

2018-02-07 16:35:10

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Сонгон шалгаруулалтын нэр: Эрх зүйн туслалцаа үзүүлэх зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтын дугаар: 2018-02-07

МҮОНРТ-д Эрх зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх, аливаа/Эрүү, Иргэн, Захиргаа, Хөдөлмөр, Санхүү, Олон улсын эрх зүйн болон бусад төрлийн/хэрэг, маргаанд гадаад, дотоодод байгууллагыг төлөөлөн болон өмгөөлөн оролцох, гадаад хэл дээр гэрээ, хэлцэл боловсруулах, байгууллагын өр төлбөр барагдуулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул оролцох эрх бүхий аж ахуйн нэгж, албан байгууллагыг материалаа ирүүлэхийг урьж байна.

Эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:

  1. Компани, нөхөрлөл,аж ахуйн нэгжийн танилцуулга, туршлага
  2. Эрх зүйн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх /нотариатаар баталгаажуулсан/
  3. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээдийн хүний нөөцийн чадавхи/ өмгөөлөгчийн эрхтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, үндсэн ажилтан буюу гишүүн 5-аас доошгүй байх, ажлын ачааллаас шалтгаалан бусад хуульчдыг туслахаар ажиллуулж болно/-ийн мэдээлэл, холбогдох материалууд
  4. Өмгөөлөгч нар нь хариуцлагын даатгалд даатгуулсан байх
  5. Урьд гүйцэтгэж байсан ажил, харилцагчдын мэдээлэл
  6. Үнийн санал
  7. Үнийн хөнгөлөлтийн санал
  8. Үйлчилгээний үнийн тодорхой хувийг бараа, ажил үйлчилгээний солилцооны /бартер/ хэлбэрээр хийх санал ирүүлж болно

Үнийн санал ирүүлэх хугацаа: 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 12:00 цагаас өмнө

Үнийн санал ирүүлэх хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3, МҮОНРТ-ийн байр. Байгууллагын хөгжлийн газар.

Холбоо барих утас: 70127045 /дотуур утас 2196/

Цахим хаяг: mnb.mn

Нийтэлсэн: MNB тендер

Эрх зүйн туслалцаа үзүүлэх зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт зарлаж байна  
Үзсэн: 987 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй