Шууд Chart

Дэлхийн хамгийн их түгжрэлтэй хотууд

2018-02-09 19:14:23

Зам тээврийн дүн шинжилгээгээр дагнан ажилладаг INRIX байгууллага жил бүр дэлхийн хамгийн их түгжрэлтэй улс болон хотуудын жагсаалтыг гаргадаг. Тус байгууллага саяхан 2017 оны жагсаалтаа танилцууллаа.

Дэлхийн хамгийн их түгжрэлтэй хотын жагсаалтад ОХУ-ын нийслэл Москва хот хоёрдугаар байрт хоёр жил дараалан бичигджээ. Уг байгууллагын судалгаагаар, москвачууд өнгөрсөн жил замын хөдөлгөөний түгжрэлд дунджаар 91 цаг зогсчээ.

Харин АНУ-ын Лос Анжелес хотын иргэд замын түгжрээнд 102 цаг зогссон үзүүлэлтээрээ жагсаалтыг тэргүүлсэн байна. Дээрх жагсаалтын эхний аравт орсон хотуудыг танилцуулъя

- Лос Анжелес /АНУ/
- Москва /ОХУ/
- Нью-Йорк /АНУ/
- Сан-Франциско /АНУ/
- Атланта /АНУ/
- Майями /АНУ/
- Сан-Паулу /Бразил/
- Богота /Колумб/
- Лондон /Их Британи/
- Парис /Франц /

Үүнээс гадна, INRIX байгууллага нь дэлхийн хамгийн их түгжрэлтэй улсын жагсаалтыг гаргасан байна. Улсаар нь авч үзвэл, дэлхийн хамгийн түгжрэл ихтэй орноор Тайланд тэргүүлж, Индонез удаалжээ. Тэдний араас Колумб, Венесуэль орсон бөгөөд тавдугаар байрыг АНУ, ОХУ хуваан эзэлсэн байна.

Гэхдээ энэ судалгаанд Энэтхэг, Хятад, Япон зэрэг орнуудыг хамруулаагүй ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ
























Дэлхийн хамгийн их түгжрэлтэй хотууд  
Үзсэн: 683 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй