Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

2018-02-12 06:33:46

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2018 оны 02 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 8-10 хэм хүйтэн байна.

2018 оны 02 дугаар сарын 13-наас 02 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 13-нд говь тал хээрийн нутгаар, 16-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нөмөр нөөлөг газраар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн  
Үзсэн: 761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй