Шууд Chart

ОХУ-аас анхны медальтан тодорлоо

2018-02-12 09:58:47

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд ОХУ-ын баг тамирчид багагүй бэрхшээлтэй тулгарч Орос Улс олимпийн багийн (OAR) нэрийн дор оролцож байгаа. Хэдийгээр улс эх орныхоо нэрийн дор олимпод оролцох боломжгүй болсон хэдий ч тэд гараагаа амжилттай эхлүүллээ.

Өнгөрсөн бямба гарагт болсон шорт-трейкийн эрэгтэйчүүдийн 1500 м-н уралдаанд ОХУ-ын Семен Элистратов хүрэл медаль хүртэж, багийнхаа медалийн буухиаг тавьж чадлаа. Энэ зайд 21 настай БНСУ-ын Им Хюү Жүн алтан медаль хүртэж, олимпийн рекордыг шинэчлэн тогтоосон бол Нидерландын Ш.Нэт мөнгөн медалийг хүртсэн юм.

Финалын уралдааны үеэр БНХАУ-ын хоёр тамирчин замын дундаас гарсан бөгөөд энэ зайд түрүүлэх магадлалтай байсан БНСУ-ын Хван Да Хёон ч барианд орж чадаагүй юм. 'Сочи-2014' олимпийн наадмын 5000 м-т түрүүлж байсан Семен Элистратов оросуудын найдварыг эхний өдрөөс нээж чадлаа. 

Оросын олимпийн багийн медалийн буухиаг өчигдөр гүйлтийн цанын эрэгтэй 30 км-н скиатлон төрөлд Дэнис Спицов үргэлжлүүлэхэд тун ойрхон байсан бөгөөд түүний урьд Норвегийн гурван цаначин орсноор тэр медалиас мултарсан. 

Өнөөдөр Оросын олимпийн багийн медалийн буухиа уран гулгалтын багийн төрөлд үргэлжлүүлэх боломжтой бөгөөд Канадын араас хоёрдугаарт байрт бичигдэж байна. Мөн олимпийн нээлтийн өмнө эхэлсэн кёрлингийн холимог хосын төрөлд Оросын олимпийн баг амжилттай тоглож, хагас шигшээд үлдээд байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОХУ-аас анхны медальтан тодорлоо  
Үзсэн: 2086 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.165.xxx] 2018-02-13 08:26
Орос ах нар мундаг шїї улам их амжилт хїсье сэтгэл сайтай сайхан хїмїїс байдаг
Зочин [80.217.161.xxx] 2018-02-13 00:49
oros oron aguu
Зочин [150.129.140.xxx] 2018-02-12 23:57
Оросуудыг л харж байна даа . Сэтгэлд нэг л дотно байдаг юм .
Зочин [150.129.143.xxx] 2018-02-12 23:53
Хаанахын тамирчин н мэдэгдэхгүй л нөхөр байнштээ
Зочин [150.129.143.xxx] 2018-02-12 23:51
Пялдага новш вэ
зочин [122.201.24.xxx] 2018-02-12 21:12
бас уран гулгалтын тэмцээнд мөнгөн медаль авсан оросын тамирчиддаа баяр хүргэе улам их амжилт гаргаарай
Зочин [83.97.157.xxx] 2018-02-12 16:38
Bayar hvrgie.Oros uls bvten bagaaraa orj chadaagvi ni tamirchdyn buruu bish tur zasgiinh ni buruu.Dopingiin shinjilgee hiih estoi soritsyg solih,tamirchdaa hvcheer doping hereglvvleh gedeg bol gemt hereg.Sport tsever bh estoi.Hvchtei hurdtai tvrvvleg.Hvnii hvv ohin tvrvvleh ni gol bish
zochin [27.123.212.xxx] 2018-02-12 15:58
Orosuudad amjilt but avaarai uragshaa.Olimp buhend orosuudig demjdeg ta nar shildeg ni.
ahmad nastan [103.26.194.xxx] 2018-02-12 14:17
Tiimm shuu. Bayar hurgie. Orosiin tamirchid medaliar byalhah boltugai
Зочин [202.9.44.xxx] 2018-02-12 13:16
орос орон мандтугай
varane [43.242.243.xxx] 2018-02-12 11:56
Баяр хүргэе.
Зочин [66.181.160.xxx] 2018-02-12 11:18
Даравч далдайна булавч бултайна гэж амжилтын хойноос урагшаа Оросууд даа

Бидэнтэй нэгдээрэй