Шууд Chart

С.В Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын олон улсын уралдаан болов

2018-02-12 10:50:44

Оросын нэрт хөгжмийн зохиолч С.В Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын олон улсын анхдугаар уралдаан Москва хотноо боллоо.

Москва хотын Засгийн газар, ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн Академийн концертын их танхимд зохион байгуулагдсан анхдугаар уралдаанд АНУ, ИБУИНВУ, Сингапур, Монгол, БНХАУ, Болгар, БНСУ зэрэг 10 гаруй улс, Оросын өнцөг бүрээс ирсэн нийт 250 гаруй залуу төгөлдөр хуурч авьяас билэг, ур чадвараа сорин өрсөлджээ.



Уралдаанд оролцогсод 10 нас хүртэлх, 11­-13 нас, 14-17 нас, 18-25 насны дөрвөн ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулснаас хамгийн бага насны  буюу 10 хүртэлх насны ангилалд оролцсон Монгол Улсын Хөгжим бүжгийн коллежийн нэгдүгээр ангийн сурагч З.Амин-Эрдэнэ тусгай байрын шагнал хүртсэн байна.

Тэрбээр энэ ангилалд өрсөлдсөн хамгийн залуу төгөлдөр хуурч болохыг зохион байгуулагчдын зүгээс онцлон тэмдэглэж байв. Мөн энэ насны ангилалд өрсөлдсөн Хөгжим бүжгийн коллежийн гуравдугаар ангийн сурагч О.Нандин III байрын шагнал хүртжээ.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн академийн концертын их танхимд болж шагнал авсан хүүхдүүдийг төлөөлж Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан оролцон, шагналыг гардан авчээ. Тэрбээр амжилт гаргасан монгол хүүхдүүдийн шагналыг эх оронд нь гардуулан өгнө гэсэн юм.

Энэ жилийн уралдаан нь их хөгжмийн зохиолчийн мэндэлсний 150 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлогтой юм байна.


С.В Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын олон улсын уралдаан болов   
Үзсэн: 292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Май чи [103.229.122.xxx] 2018-02-12 16:54
Тусгай байрын шагнал л гэдэг юм.ХБК-ын төгөлдөр хуурын тэнхмийн хэдэн хөгширцөн шуналтай авгайчууд бий нь бий.Тэдний гараас уран бүтээлч гарахаа болиод удаж байгаа.Өөрсдөө ч тоглолт хийж чаддаггүй.Хандив хахуул авахын дон шүгэлсэн хэдэн авгай байдаг. Эд нар хэнийг бэлддэг гээч.Хэн ч бишийг бэлтгэнэ.өөрөөр хэлбэл хөгжим ч үгүй, ерөнхий эрдэм ч үгүй хүүхдүүдийг бэлтгэж байгаад өөрсдөдөө таарсан бузар аргаар зайлуулж оронд нь хэний эцэг эхээс ямар хэмжээний хахуул авах болмжтой вэ гэдгээ тооцоолж шинээр хүүхэд авдаг.ХБК саяхан шинээр дээд сургууль болсон.Энэ сургуулийн нүүр царайг бузарлаж байгаа энэ тэнхмийн хэдэн хөгшин багш нарыг зайлуулаагүй цагт хэзээ ч өөдлөхгүй.Эд нарын олгож байгаа хөгжмийн боловсролыг захын нэг сургалтын төвийн багш нар хангалттай олгоно.Учир нь тэд төлбөртэй хичээллэдэг тул үнэнч байдаг.Энэ тэнхмийн эрэгтэй багш нь хүртэл эмэгтэйлэг болчихсон байдаг. Хүний хүүхдийг ингэж хэн ч биш болгож амьдрах, улсаас цалин авах хэрэг байна уу энэ багшинцаруудад

Бидэнтэй нэгдээрэй