Шууд Chart

Умард Солонгосын албаны төлөөлөгчид нутаг буцлаа

2018-02-12 16:58:19

Пёнчаны  өвлийн  олимпын наадамд олон орны  төр засгийн тэргүүн, засгийн газрын гишүүд тамирчдаа дэмжихээр, албан уулзалтууд хийхээр Өмнөд Солонгост  хүрэлцэн ирсэн  байгаа.  Гэхдээ Ким Жон Уны  дүү охин тэргүүтэй  Умард Солонгосын албан ёсны төлөөлөгчид  олимпын их наадмын хамгийн онцгой, хүндтэй зочин  нь байлаа.  Умард  Солонгосын  төлөөлөгчид   өнгөрсөн баасан гарагт  Өмнөд  Солонгост ирсэн  бол өчигдөр орой  нутаг  буцсан  байна.

Ким Ё Чон болон Умард Солонгосын албаны  бусад  төлөөлөгчид Пхеньян руу Ким Жон Ун-ы  хувийн онгоцоор  Пхеньяныг зорьсон тухай Ассошэйтэд Пресс мэдээлж  байна.  Умард  Солонгосын  төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, тус улсын Хөдөлмөрийн намын  төв  хорооны  сурталчилгаа,  суртал ухуулга  эрхэлсэн газрын  орлогч дарга, залуу удирдагчийн дүү Ким Ё Чон, Солонгосыг  энх тайвнаар  нэгтгэх  хорооны   дарга Ри Сон  Гвон,  Умард  Солонгосын  спортын хорооны дарга  Чхве Хви нар  багтсан байсан юм.  

Өмнөд  Солонгост  3 өдөр  айлчлах хугацаанд  нь  Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Му Жэ Ин, Ерөнхий сайд  Ли Нак Ён нар тэднийг хүлээн авч  уулзсан.  Хөх ордонд хийсэн уулзалтын үеэр хөндсөн  гол үйл  явдал  нь  Ерөнхийлөгч Мун Жэ  Инийг  Умард Солонгост  айлчлахыг  урьсан  асуудал  болж  байлаа.   Үүнтэй  холбоотойгоор  2 Солонгосын  3 дахь удаагийн дээд уулзалт хийх тухай  эрчимтэй  хэлэлцэж  эхэллээ.   Умард  Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд  тус улсыг үүсгэн байгуулж,  удирдсан Ким овогтноос  анх удаагаа  Өмнөд Солонгост айлчилж байгаа  Ким Ё Чон багтсан нь  онцгойд  тооцогдож  байсан юм.  Тус улсын албан  ёсны  төлөөлөгчдийн тухайд   Өмнөд  Солонгосоос  өөр  улс  орны  төлөөлөгчидтэй  албан уулзалт хийгээгүй  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгосын албаны төлөөлөгчид нутаг буцлаа  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй