Шууд Chart

Барилгын салбарын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлнэ

2018-02-13 10:09:08

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд төрийн зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх чиглэлээр тодорхой зохицуулалтыг тусгаж өгсөн юм.

Авлигатай тэмцэх газраас Барилга, хот байгуулалтын сайдад тус салбарын зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх талаар холбогдох судалгаа хийх, хэрэгжүүлэх хяналтын тогтолцоог бүрдүүлэх, сонгон шалгаруулалт, гүйцэтгэлд тавих хяналтын механизмыг бий болгох чиглэлээр холбогдох зөвлөмжийг 2017 онд хүргүүлсэн билээ.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог зарим тусгай зөвшөөрлийг Мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад шилжүүлэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 216 дугаар тушаалаар барилгын зарим тусгай зөвшөөрөл олгох чиг үүргийг барилгын салбарын төрийн бус байгууллагуудын түншлэлийг төлөөлж Монголын барилгын үндэсний ассоциациар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тус ассоциацын дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатартай Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, тус хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Батбаяр нар өнөөдөр уулзаж, барилгын салбарын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг шударга, олон нийтэд ил тод, хүндрэл чирэгдэлгүй, бусад төрийн байгууллагуудын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үлгэр жишээ болохуйцаар зохион байгуулж ажиллах талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтад Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын авлигын эсрэг үйл ажиллагаанд хяналт тавих Олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүд оролцож, барилгын салбарын болон тусгай зөвшөөрөл олгож байгаа үйл ажиллагааны талаар өөрсдийн саналаа илэрхийлэв.


Барилгын салбарын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлнэ  
Үзсэн: 305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй