Шууд Chart

Иранд Исламын хувьсгалын 39 жилийн ойг тэмдэглэлээ

2018-02-13 13:33:58

Иранд Исламын хувьсгалын 39 жилийн ойг тэмдэглэлээ. Ираны хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар өнгөрсөн ням гарагт болсон баярын арга хэмжээнүүдэд улс орон даяар  олон сая хүн оролцсон байна. Тегеранд болсон ёслолын ажиллагааны үеэр шингэн түлштэй  пуужин, шумбагч  онгоцны загваруудыг танилцуулжээ.

Шингэн түлштэй пуужингийнх нь тусгал 2 мянган км  гэж мэдээлж байна. Ираны ерөнхийлөгч  Хасан Роухани нийслэл Тегеран хотын төв талбайд болсон жагсаал дээр хэлсэн үгэндээ бүх  иргэддээ  хандаж нэгдэж нягтрахыг уриалсан аж.  Мөн энэ улс орны  эдийн засаг  ойрын хугацаанд  сайжрах болно гэдгийг, ажилд  орох шинэ шинэ боломжууд  бий  болно хэмээн амлаж байлаа.  Түүний энэ  амлалтыг  тус улсад үе үе гарах болсон эсэргүүцлийн жагсаал цуглаантай  холбоотой  хэмээн  ажиглагчид тэмдэглэж  байна. 

Иранд өнгөрсөн 12 дугаар сарын  28-наас эхэлсэн  эсэргүүцлийн жагсаал цуглаан он гарсны  дараагаас намжиж  эхэлсэн.  эсэргүүцлийн  жагсаал  олон арван хотод  болж   20 гаруй хүн  амиа  алдаж 500 гаруй  нь баривчлагдсан юм. Сарын өмнө мөн Хиджабийг заавал өмсөхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэгчид дахин  жагсаал хийсэн ч 29 нь  баривчлагдсан тухай мэдээлэл  ирж байсан. Ираны дайснууд  тус улсын  эрх баригч дэглэмийн эсрэг мөнгө, зэвсэг, улс  төр, аюулгүй байдлын  аппаратууд зэргийг ашиглаж  байгааг  тус улсын  шашны  тэргүүн  Али Хаменей мэдэгдэж байсан юм.

Мөн  Ираны Үндэсний  аюулгүй  байдлыг  дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Шамхани тус улсад болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөний ард АНУ, Их  Британи, Саудын Араб  улсууд  бий гэж буруутгаж  байв. Тиймээс ч  сая болсон Ираны  хувьсгалын  ойн өдөрт зориулсан зарим жагсаалын үеэр  Израиль, АНУ-ын төрийн далбааг  шатааж байсан юм.



Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иранд Исламын хувьсгалын 39 жилийн ойг тэмдэглэлээ  
Үзсэн: 448 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй