Шууд Chart

Хотын дарга өндөр настай ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

2018-02-13 13:48:37

XVII жарны "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жил гарах гэж байгаатай холбогдуулан  нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч С. Батболд  нийслэлд амьдарч байгаа 98, 99  насны сүүдэр зооглож байгаа 56 ахмад настанд  мэндчилгээ хүргэн хүндэтгэл үзүүлж байна.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга болон агетлагийн дарга нар ахмад настаны гэрт нь очиж, хотын даргын мэндчилгээг уламжилж байгаа юм.

Сүхбаатар дүүргийн 15  дугаар хорооны иргэн , өндөр настан Н.Пагамжав гуай  энэ жил  99 нас хүрч байна.  Өндөр настан Н.Пагамжав Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, гавьяаныхаа амралтад гарах хүртлээ саальчин хийж байсан.  Найман хүүхэд төрүүлэн өсгөсөн алдарт эх, азай буурлыг хүндэтгэн өнөөдөр  НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар, НЗДТГ-ын ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нар хотын даргын мэндчилгээг уламжилан хүндэтгэл үзүүллээ.


Хотын дарга өндөр настай ахмадуудад хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй