Шууд Chart

“Байтаг богд” ирэх гуравдугаар сарын 1-ээс үзэгчдийн хүртээл болно

2018-02-13 16:38:30

2015 онд үзэгчдийг байлдан дагуулж чадсан дэлгэцийн томоохон уран бүтээл бол яах аргагүй “Маш нууц” уран сайхны кино билээ.

“Жийж” продакшн болон "Фантастик" продакшны уран бүтээлчдийн санаачлан хэрэгжүүлж буй төслийн  анхны уран бүтээл болох тус кино нь 1960-1970 оны үеийн Дархан хотын бүтээн байгуулалтад оролцож байсан барилгын цэргийн ангид болсон үнэн бодит түүхээс сэдэвлэн бүтээгдсэн. Тэгвэл дараагийн төслийн хоёр дахь уран бүтээл болох “Маш нууц-2” буюу “Байтаг богд” уран сайхны кино ирэх гуравдугаар сарын 1-ээс үзэгчдийн хүртээл болно.

Эx орон, xил xязгаарын үнэ цэнэ, эрэлхэг Монгол хилчдийн тэсвэр, тэвчээр, зориг хатуужлыг харуулсан “Байтаг богд” уран сайхны киног  Байтаг Богдын тулгаралтын түүхт 70 жилийн ойд зориулан бүтээжээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Байтаг богд” ирэх гуравдугаар сарын 1-ээс үзэгчдийн хүртээл болно   
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй