Шууд Chart

Турк бүсгүйчүүдийг Шведийн шигшээ баг орлоно

2018-02-13 17:08:32

Гуравдугаар сарын 17-18-нд Японы Такасаки хотод болох чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд оролцох найман багийн нэр албан ёсоор тодорчээ.

“Парис-2017” ДАШТ-д багаараа тавдугаар байрт орсон Турк улс тодорхой шалтгааны улмаас оролцохоос татгалзаж, есдүгээр байрт орсон Скандинавын хойгийн Шведийн шигшээ баг тэднийг орлохоор болжээ. Ингэснээр ирэх сард Дэлхийн цомын тэмцээнд Монгол, Япон, Беларусь, АНУ, Канад, БНХАУ, Румын, Швед гэсэн найман орон өрсөлдөнө.

Сонирхуулахад, өнгөрсөн сард Туркийн эрэгтэй бөхчүүд Дэлхийн цомыг өнжихөөр болж тэднийг Иран улс орлохоор болсон билээ. Эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд нийт 16 удаа зохион байгуулагдахад Япон ес, БНХАУ зургаа, АНУ нэг удаа түрүүлжээ.

Манай эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд 2013 онд мөнгө, 2015, 2017 онд хүрэл медаль хүртэж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Турк бүсгүйчүүдийг Шведийн шигшээ баг орлоно  
Үзсэн: 320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй