Шууд Chart

Өмнөговиос зургаан улсын аварга малчин, дөрвөн алтан төлийн эзэн тодорлоо

2018-02-13 17:21:38

Өмнөговьчуудын хувьд тахиа жил ололт амжилт дүүрэн байлаа. Зургаан улсын аварга малчин, дөрвөн алтан төлийн эзэн тодорч, таван хошуу мал таван төрөл дээрээ өсөж 2,6 сая тоо толгой мал сүрэг тоолуулжээ.

Тус аймаг нь 5819 малчин өрхтэй. Тэдний уйгагүй хөдөлмөр зүтгэлээр буянт мал сүрэг жилээс жилд өсөн нэмэгдэж байна. 2017 оны жилийн эцэст 2,6 сая мал сүрэг тоолуулсан нь өмнөх оноос 340 мянган тоо толгойгоор өсөв.

Ханбогд сумын Р.Хүү, Манлай сумын Д.Галаа нар алтан ботгоны эзэн болсон бол Хүрмэн сумын Ц.Идэрхаан, Гурвантэс сумын Л.Баярсайхан нар алтан ишигний эзэн болж, шороон нохой жилийг амжилтаар угтаж байна.

Малчин түмнийхээ баяр бахдал амжилтыг хуваалцаж УИХ-ын гишүүд болон аймаг орон нутгийн удирдлагууд шагналыг нь гэрт нь гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.

Харин улсын аварга малчнаар Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн малчин Б.Баттулга, Баян-Овоо сумын Налих багийн малчин О.Авирмэд, Сэврэй сумын Бүйлсэн багийн малчин Т.Мягмарбаатар, Мандал-Овоо сумын Баянхошуу багийн малчин Р.Ганбаатар, Булган сумын нэгдүгээр багийн малчин Д.Отгонсүрэн, Цогтцэций сумын Сийрст багийн малчин Ж.Тодгэрэл нар тодров.

2017 онд Өмнөговь аймгийн 15 сумын 6000 орчим малчин өрхөөс 30 өрх аймгийн аварга малчин болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөговиос зургаан улсын аварга малчин, дөрвөн алтан төлийн эзэн тодорлоо  
Үзсэн: 98 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй