Шууд Chart

Ц.Төмөрхуяг Монгол Улсын гавьяат жүжигчин цолоо өнөөдөр гардана

2018-02-14 08:29:56

Жүжигчин Цэгмидийн Төмөрхуягт сар шинийн баярын өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдэг олгохоор болжээ.

Урлагт мөрөө үлдээн, олны хайр хүндэтгэлийг хүлээж яваа түүнд төрийн дээд шагналыг өнөөдөр Төрийн ордонд 11:00 цагт гардуулах гэнэ.

Ц.Төмөрхуяг нь 1980 онд УБДС-ийн Кино Драмын ангид элсэн орж, найруулагч Г.Доржсамбуу багшийн ангид хувиарлагдан суралцаж төгсөөд 1984 онд ДУАТ-т жүжигчнээр орж байв.

Ардын жүжигчин Цагааны Цэгмэдийн бага хүү тэрбээр Монголын театр, киноны жүжигчин юм.

Тэрбээр “Сити” их сургуулийн Кино-Драмын тэнхимийн уран чадварын багшаар ажиллахын зэрэгцээ тайз, дэлгэцийн олон арван бүтээлд дүрээ мөнхөлжээ.

Тухайлбал, "Мөнх тэнгэрийн хүчин дор"  киноны Нялх Сэнгүм, "Илд цэцэг”, “Залуу нас", "Шүүдэр дундуур", "Ээж", "Маш нууц", "Миний ах атаман", “Манан зүсэгч”, "Анхны харц", "Хоёр ертөнц" зэрэг кинонд гол болон туслах дүрд тогложээ.

Мөн “Ээж” кинонд бүтээсэн дүрээрээ 2017 онд “Cinema Awards” Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах наадмаас “Шилдэг эрэгтэй туслах дүр” шагнал хүртэж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Төмөрхуяг Монгол Улсын гавьяат жүжигчин цолоо өнөөдөр гардана  
Үзсэн: 467 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй