Шууд Chart

О.Балжинням аварга Хөдөлмөрийн баатар болно

2018-02-14 09:58:24

Монгол түмний уламжлалт баяр цагаан сарын босгон дээр салбар бүртээ амжилт үзүүлж, бусдыгаа манлайлсан зарим хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнах юм байна.

Шагнуулах хүмүүсээс Ардын багш, гавьяат дасгалжуулагч О.Балжинням аварга анхаарал татаж байна.

Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч түүнд өнөөдөр Хөдөлмөрийн баатар цол олгох аж. Түүнийг шигшээ баг удирдах хугацаанд “Лондон-2012” олимпийн наадмаас Н.Түвшинбаяр мөнгө, С.Ням-Очир хүрэл медаль хүртсэн бол сүүлд өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын жүдочид нэг дор зургаан медаль авсан нь түүхэнд байгаагүй амжилт болсон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Балжинням аварга Хөдөлмөрийн баатар болно  
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй