Шууд Chart

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

2018-02-14 10:36:16

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан Сангийн яамны хурлын танхимд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 13 цагт болж, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

  • “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн 2018 оны төлөвлөгөө”-ний төсөл
  • Монгол улсын мөнгөний болон хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд өгөх зөвлөмж, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний төлөвлөгөөний төсөл
  • Хөрөнгийн зах зээл ба уул уурхай: Туршлага, Сорилт, Шийдэл
  • Даатгалын салбарын эрсдэлийн удирдлага ба бүтээгдэхүүн хөгжил

Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу (i) Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн 2018 оны төлөвлөгөө болон (ii) Мөнгөний болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг холбогдох санал, зөвлөмжийг тусган Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар батлахаар тогтов. Түүнчлэн даатгалын салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай, Жолоочийн даатгалын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар Санхүүгийн зохицуулах хороо болон Сангийн яамны хамтарсан ажлын хэсгийг байгуулах саналыг хуралдаанаар дэмжив.

 

Санхүүгийн Тогтвортой Байдлын Зөвлөлийн

Ажлын алба


Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа  
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй