Шууд Chart

Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ажил болгоно

2018-02-14 12:12:34

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн тушаалаар байгуулагдсан “Тогтвортой хөгжил-ерөнхий боловсрол” багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийн хурал боллоо.

Ажлын хэсгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор өнгөрсөн сарын 18-наас энэ сарын 4-ний хугацаанд зохион байгуулсан ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны “Тогтвортой хөгжил-ерөнхий боловсрол” багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөний зохион байгуулалтын үр дүнг үнэлэх, нэгтгэн дүгнэх, Улаанбаатар хот болон бүсийн зөвлөгөөнүүдийнзөвлөмжийг нэгтгэх, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн байна.
 
Ажлын хэсэгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны холбогдох газрууд, Монгол Улсын Боловсролын их сургууль, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, Насан туршийн боловсролын үндэсний төвөөс төлөөлөл багтжээ.


Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ажил болгоно   
Үзсэн: 204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй