Шууд Chart

Төрийн дээд, одон медалиар шагнав

2018-02-14 16:04:10

Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагад олон жил идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан ахмад ажилтныг төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян гардууллаа.

Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн Гавьяаны Улаан тугийн одон”-гоор нийслэлийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Д.Сүрэн, “Цэргийн Гавьяаны одон”-гоор Орхон аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Д.Ганхуяг, “Алтан гадас одон”-гоор Ховд аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Б.Бадамцэцэг, Завхан аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Д.Даваасамбуу, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар нийслэлийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Ц.Лхасүрэн нар тус тус шагнагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


Төрийн дээд, одон медалиар шагнав  
Үзсэн: 354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.190.xxx] 2018-02-14 18:28
Ордонд гэлүү хаана гэлээ ганц дуулсан нөхрийг төрийн шагналаар шагнасан гэдэг ярианы дэргэд энэ жилийн шагнал чинь харин эзнээ олсон,нэр хүндээ өргөсөн шагнал болсон юм биш үү?тэр дундаа ОБА-ныханд бол гар татах хэрэггүй юм шүүдээ.

Бидэнтэй нэгдээрэй