Шууд Chart

ЭХЗХ, МҮОНРТ хамтран ажиллах гэрээ байгууллаа

2018-02-14 18:09:27

Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц нар хамтран ажиллах санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурлаа.

Эрчим хүчний сайдын тушаалаар 2018 оныг "Эрчим хүчний хэмнэлт үр ашгийн жил” болгон зарласан. Энэхүү ажлын хүрээнд эрчим хүчний салбарын үйл ажиллагаа болон Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, үндэсний хөтөлбөрийг сурталчлах, хэрэглэгчдэд эрчим хүчний боловсрол олгох чиглэлээр хоёр тал хамтран ажиллах юм.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Эрчим хүчний салбарын хөгжил Монгол улсын Үндэсний аюулгүй байдал хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой. Хэрэглэгчдийг аюулгүй найдвартай эрчим хүчээр хангах үйлсэд өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан 200 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигчид цаг наргүй ажиллаж байна. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хороо эрчим хүчний салбарын үйл ажиллагаа, эрчим хүчний үнэ цэнэ, үнэ өртөг, үр ашигтай хэрэглээг олон нийтэд сурталчлахаар Монголын Үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран ажиллах санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурж байна. Эрчим хүчний сайдын тушаал гарч 2018 оныг "Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил” болгон зарласан. Урьдчилсан тооцоогоор бид ганцхан хувийн хэмнэлт хийхэд 10 гаруй тэрбум төгрөг хэмнэх боломж бий. Монголын Үндэсний телевиз бол Монгол улсад цорын ганц "Олон нийтийн” гэсэн статустай, ард иргэддээ хараат бус мэдээллээр тэгш үйлчлэх хууль зүйн орчин бүрдсэн үндэсний хэмжээний телевиз. Тиймээс бидний хамтын ажиллагаа үр дүнтэй байж эрчим хүч хэрэглэгчдэд өгөөжтэй байна гэдэгт итгэж байна” хэмээн ярьж байсан юм.

МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц "МҮОНРТ нийгмийн хариуцлагаа хүлээж, иргэдийн эрчим хүчний боловсролыг дээшлүүлэх чиглэлээр Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр, Захиргаа удирдлагын газрын дарга М.Мөнхтулга, МҮОНТ-ийн Нэвтрүүлгийн хэлтсийн дарга М.Эрдэнэбат нар оролцсон байна.


ЭХЗХ, МҮОНРТ хамтран ажиллах гэрээ байгууллаа  
Үзсэн: 301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй