Шууд Chart

МҮОНРТ-ийн албан ажлын хэрэгцээнд автомашин нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлаж байна

2018-02-27 14:39:43

Огноо: 2018 оны 2 сарын 28

Тендер шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн албан ажлын хэрэгцээнд туулах чадвар сайтай болон суудлын автомашин нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: № 2018 А/26

МҮОНРТ эрх бүхий тендерт оролцогчдоос туулах чадвар сайтай болон суудлын автомашин нийлүүлэх  тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 төгрөгөөр худалдана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

-    Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн 2016, 2017 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.
-    Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн /2016, 2017/ санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх, Санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдсэн байх.
-    Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй байх
-    Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2016, 2017 онуудад ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагатай байх.
-    Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай

Тендерийн хамт 5876000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн 11 цаг 30 минут -д нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй
Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: БГД, 11 дүгээр хороо Хувьсгалын зам-3 МҮОНРТ-ийн байр
Утас:  70117004  /дотуур 2206/

Нийтэлсэн: MNB тендер

МҮОНРТ-ийн албан ажлын хэрэгцээнд автомашин нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлаж байна  
Үзсэн: 408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй