Шууд Chart

А.Ганзул: Надад нүдэнд дулаахан, мэдрэмжтэй залуу таалагддаг

2018-02-27 16:12:11

Энэ удаагийн “Редакцийн зочин” буландаа залуу дуучин А.Ганзулыг урив. Тэрбээр уран бүтээлээ дөнгөж туурвиж эхэлж байгаа ч алсын их мөрөөдөлтэй, төлөвлөгөөтэй юм билээ.

-Уран бүтээлч хүнтэй уулзаж байгаа болохоор хоёулаа ярилцлагаа энэ сэдвээр эхэлье. Сүүлийн үед ямар уран бүтээлд ажиллаж байна вэ?

-Бодож, төлөвлөж, хамтран уран бүтээл хийдэг хүмүүстэйгээ ярилцаж л байна. Ямар нэгэн төлөвлөгөөгүйгээр халтуурны бүтээл хиймээргүй байна. Хийвэл хийсэн шиг чанартай бүтээл хийхийг хичээдэг.

-Уран бүтээлч байх их том хариуцлага. Хоёулааг ингээд яриад эхлэхээр зарим хүн таныг "Ийм жаахан юм байж" өөрийгөө уран бүтээлч гэлээ гэж бодох болов уу. Ер нь уран бүтээлч хүн таны бодлоор ямар байх шаардлагатай вэ?

-Уран бүтээл хийхэд нас хамаагүй болов уу. Боломж нь байгаад хийж чадаж байвал бүтээх л хэрэгтэй. Нас ахиж яваа уран бүтээлчидээс ийм үг заримдаа сонсогддог л доо. Гэхдээ би өөрийнхөөрөө уран бүтээл хийх гэж зорьж яваа болохоос хэн нэгнийг дууриаж тухайн хүний хоолноос хороолцох гээгүй шүү дээ. Уран бүтээлч хүн бүтээл хийхдээ ч тэр, энд тэнд дуулахдаа ч. Мөн хаана ч явсан тэр бүгдэд сэтгэлээсээ ханддаг. Нийгэмд эерэг хандлагыг үргэлж төрүүлж, тулгамдаад байгаа асуудлыг уран бүтээлээрээ дамжуулан хэлдэг. Нэг ёсны үлгэр жишээ ч байх хэрэгтэй. Учир нь урлаг гэдэг зүйл юунд ч баригддаггүй, хил хязгаарт тогтоогддоггүй болохоор хэлж илэрхийлж чадахгүй байгаа бүхнийг урлагаар дамжуулж хүмүүст хүргэж болдог. Үүний ойлгох нь тухайн хүний сэтгэл л хамгийн чухал юм даа.

-Та хэзээнээс урлагт хөл тавьсан бэ. Үүнд юу нөлөөлөв?

-Нэг их удаагүй ээ. Өнгөрсөн жилээс л уран бүтээлээ эхлүүлсэн. Гэхдээ би цэцэрлэгт байхаасаа дуулж бүжиглэх дуртай хүүхэд байлаа. Оюутан болж, дуу хөгжимөөс хөндийрсөн ч мөрөөдөл минь намайг уран бүтээл хийхэд хүргэсэн. Намайг “2016” энтэртайнмэнт болон продюсер Г.Түмбар ах их дэмжсэн болохоор уран бүтээл хийхэд их дэм болдог. Мөн миний аав их гоё дуулдаг. Бага байхаас минь их дэмжиж, дуу зааж өгдөг байлаа. Энэ бүхэн нөлөөлсөн байх.

-Аав тань мэргэжлийн дуучин уу. Танайхан ер нь урлагийн хүн бий юу?

-Мэргэжлийн дуучин биш ээ. Гэхдээ мэргэжлийн дуучнаас дутхааргүй дуулдаг. Их сайхан хоолойтой. Манайханд урлагийн салбарын хүн ч байхгүй.

-Таны үндсэн мэргэжил юу вэ?

-Соёл иргэншил судлаач. Мэргэжлээрээ ойрын жилүүдэд ажиллах бодол байхгүй. Харин урлаг судлал, энтертайнмэнт чиглэлээр үргэлжлүүлж сурах бодолтой байгаа.

-Одоогоор та зөвхөн уран бүтээлээ л хийж байна уу. Хувиараа ямар нэгэн зүйл эрхэлдэг үү?

-Одоогоор уран бүтээлээ хийхийн зэрэгцээ нэгэн байгууллагад ажиллаж байна. Гэхдээ энэ талаар нууцалья.

-Бололгүй яахав. Гэхдээ уран бүтээл хийхэд санхүү их чухал. Үүнийгээ хэрхэн шийдвэрлэж байна вэ. Эсвэл ивээн тэтгэдэг хувь хүн, байгууллага бий юу?

-Тийм шүү дэмжиж туслах хүнгүй бол уран бүтээл хийх хэцүү. Саяхан гаргасан бүтээлийг минь “Дорнын гоо гоё” тавилгын хамт ивээн тэтгэсэн. Энэхүү ярилцлагаараа дамжуулан уг байгууллагынханд талархаж буйгаа дахин илэрхийлье. Уран бүтээлд минь тусалсан бүх хүмүүст баярлалаа. Гэхдээ уран бүтээл хийхэд заавал мөнгө шаарддаггүй. Аливаа бүхнийг мөнгөөр хэмждэг хүмүүс байхад сэтгэлээрээ тусладаг хүн тэднээс олон шүү дээ. Тэдгээр хүмүүсийн сайхан сэтгэлээр бахархаад ханашгүй. Мөн хийе бүтээе гээд чин сэтгэлээсээ хүсээд зорьход алхаж буй урдах зам минь хүртэл миний талд байгаа мэт санагддаг.

-Сайхан хариулт байна шүү. Дуугаа хэрхэн сонгодог бэ. Өөрт чинь хамтран ажиллах санал их ирж байна уу?

-Продюсер Г.Түмбар ах надад дуу санал болгож, хамт ярилцаж байгаад бүтээлээ хийдэг. Өөр уран бүтээлчдээс ч санал ч их ирдэг.

-Одоогоор урын сандаа хэчнээн бүтээлтэй болоод байна вэ?

-Одоогийн байдлаар бие даасан хоёр бүтээлтэй. Харин ковер дуулсан дуунууд бол нэлээн хэд бий.

-Цахим ертөнцөнд таныг таних хүн олон юм билээ. Та өөрөө ч нэлээн идэвхитэй юм шиг харагдсан ...

-Интернэт ертөнц хөгжиж буй энэ цаг үед сошиалд аль болох идэвхитэй байхыг хичээдэг. Одоо цагт хүмүүс телевиз үзэхээс илүү интернэт орчинд цагийг их зарцуулдаг болж. Тиймээс идэвхитэй байх хэрэгтэй гэж боддог.

-Та дээр ковер дуу дуулдаг гэж хэлсэн. Энэ төрлийн дуу дуулах, өөрийн гэсэн уран бүтээл хийх хоёрын ялгаа хэр их вэ. Мөн аль төрлийг нь сонговол ирээдүйтэй бол ...

-Адилхан л дуу шүү дээ. Уран бүтээлээ ч хийнэ, ковер дуу их хөгжиж байгаа болохоор ковер дуугаа ч дуулна. Гэхдээ өөрийн гэсэн бүтээл нь зөвхөн надаар овоглох бол ковер дуу бусдын бүтээлийг өөрийн хэв маягт оруулж дуулахыг хэлнэ.

-Ямар сэдэвтэй дуу дуулахыг чухалчилдаг бэ?

-Хоёр бүтээлийн маань нэг нь хайр, нөгөө нь нийгэмд тулгамдаж буй асуудлын талаар дуулсан. Цаашид өөрт таалагдсан уран бүтээл хийнэ дээ.  Одоогоор хамтран уран бүтээл хийдэг хүмүүстэйгээ ярилцаж л байна.Нэг зүйл сонирхолтой санагдсан л даа. Учир нь таны дуулсан “Амьдрал бэлэглэх үү” дуу нийгмийг өдөөсөн, эсэргүйцсэн сэдэвтэй юм билээ. Ийм төрлийн дуу сонгоход эвгүй санагдаагүй юу?

-Энэ дуу маань бол араваад жилийн өмнө зохиогдсон юм билээ. Өмнө Золоо эгч дуулсан түр орхиж, хувийн бизнес хийдэг болсон. Энэ дууны эрх Г.Түмбар ахад байдаг болохоор надад санал болгосон. Надад маш их таалагдсан. Шүлгийг нь реппэр Big Gee, аяыг Аранза ах бичсэн байдаг.

-Одоо хоёулаа таны хувийн амьдралын талаар ярилцья. Ийм хөөрхөн бүсгүйг залуучууд харж л байгаа байх. Найз залуутай юу?

-Найз залуу байхгүй ээ.

-Энэ үгийг сонссон зарим залуу баярлаж байгаа байх даа ...

-Харин л дээ. Хэлж мэдэхгүй юм байна.

-Тэгвэл ямар залуу таалагддаг вэ. Таныг харж явдаг залуу энэ ярилцлагыг уншиж магадгүй шүү дээ ...

-Нүдэнд дулаахан, мэдрэмжтэй байвал зүгээр шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Ганзул: Надад нүдэнд дулаахан, мэдрэмжтэй залуу таалагддаг  
Үзсэн: 2697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [66.181.161.xxx] 2018-06-04 19:34
Amjilt xvsey
Зочин [202.70.34.xxx] 2018-03-05 08:37
ene duuchin bish
Nomin [66.181.161.xxx] 2018-03-02 14:29
oorsdoo ym hiij chadahgvi baij hvniig shvvmjleh durtai hvmvvs zondooo shvv. why iim orovdoltei setgelgeetei ym bee? hiij bui negniigee demjih ystoi baital
Bayar [124.158.94.xxx] 2018-03-02 10:38
Хүний хүнээр оролдож байхаар хүйснийхээ нүхээ оролдоорой Ганзулаа
Зочин [202.179.24.xxx] 2018-02-28 21:15
2 дуу дуулаад уран бүтээлч болчдог юмуу тэгээд хөөргөөд ярилцлага ч авсан байх шиг, өөр бичих зүйл байдаггүй юмуу МНБ чинь ийм өрөвдмөөр болчихсон уу.
Anungoo [66.181.161.xxx] 2018-03-04 20:31
neg ch bvteel gargaagvi baij STA bolson ch hvn bn
Зочин [124.158.94.xxx] 2018-03-05 17:49
тэгэхээр яаж СТА авдаг байх нь уу? хэхэ
babu [194.187.251.xxx] 2018-02-28 02:29
sain uran buteeluud gargaarai amjilt husiye
Зочин [194.187.251.xxx] 2018-02-28 02:28
sain uran buteeluud gargaarai amjilt husiye
nasaa [202.9.41.xxx] 2018-02-27 18:25
Ene xuuxed tuurchixsun ybj bn

Бидэнтэй нэгдээрэй